“Энэ жил бид 100 бизнес эрхлэгчдийг зохион байгуулан Хятад ирж бизнесийн боломжоо хайхад тусалж байна. Худалдааг ахиулах нь хөгжиж буй орнуудад хөгжлийн сайн ирээдүй авчрах бөгөөд импортын экспо нь худалдааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх болно”
Киприйн Парламентын дарга Силурис Хунчяо энэ сарын 5-нд зохиогдсон Олон улсын эдийн засгийн 2 дахь чуулга уулзалтын "Хиймэл оюун ухаан болон инновацийн хөгжил" салбар форумын үеэр хэлэхдээ, "Кипр улс хиймэл оюун ухааны үндэсний хөгжлийн стратегийг боловсруулж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусахаар ажиллаж байна" гэв.
Солт Лэйк Сити хотод хүрч очиход, хасах 10 хэмийн хүйтэн байсан ба цас орж, энэхүү цаст уулсаар хүрээлэгдсэн хот улам хүйтэн болсон шиг санагдана. Гэсэн хэдий ч Юта мужийн конгрессын гишүүн Эрик Хатчинсийн мужийн конгрессын танхим дахь ажлын өрөөнд нь орж очиход халуун дотно уур амьсгал мэдрэгдэж байлаа.
Олон улсын импортын II экспо энэ сарын 5-ны өдрөөс эхлэн Шанхай хотод зохиогдож, 150 гаруй улс орны 3000 гаруй аж ахуй нэгж оролцоно.
БНСУ-аас экспод оролцож буй гоо сайхны брэндийн лангуун дээр хэрэглэгчид нүүрээ уншуулж, 3D захиалгат маскны технологи болон бүтээгдэхүүнтэй танилцаж байгаа нь.
Францын “Дикатлон” компанийн бараа бүртгэлийн RFID ухаалаг робот “Дибо”-г энэ сарын 6-нд анх удаа импортын II экспогийн үеэр дэлхий нийтэд дэлгэн үзүүлэв.
Дэлхийд тэргүүлэгч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийт 86 мянган ажилтантай L'oreal Paris корпораци Шанхайн импортын экспод “Дэлхийг хөтлөн ирж чамайг эрхлүүлье” уриатайгаар дахин оролцохоор хүрэлцэн иржээ.