Кипр улс хиймэл оюун ухааны үндэсний хөгжлийн стратегийг боловсруулна
2019-11-06 17:21:35 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн 11 дүгээр сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Чэньди, Жян Линь\ Киприйн Парламентын дарга Силурис Хунчяо энэ сарын 5-нд зохиогдсон Олон улсын эдийн засгийн 2 дахь чуулга уулзалтын "Хиймэл оюун ухаан болон инновацийн хөгжил" салбар форумын үеэр хэлэхдээ, "Кипр улс хиймэл оюун ухааны үндэсний хөгжлийн стратегийг боловсруулж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусахаар ажиллаж байна" гэв. Силурис цааш хэлэхдээ, "Энэхүү үндэсний хөгжлийн стратеги нь бүхий л төрлийн хиймэл оюун ухааны төслүүдийг нутагшуулах замаар тус улсын Засгийн газрын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Мөн манай улс хиймэл оюун ухааны салбар дахь технологийн чадавхийг нэг алхамаар дээшлүүлэхийн зэрэгцээ холбогдох боловсон хүчний сургалтыг бэхжүүлнэ.

Кипр нь Европын холбоо болон олон улсын түвшинд хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны хөтөлбөрт идэвхтэй оролцож байгаа ба холбогдох олон улсын хамтын ажиллагааны сүлжээ байгуулахыг хүсэж байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих зорилгоор Киприйн парламент гурван удаагийн чуулган зохион байгуулж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг тусгайлан ярилцсан. Кипр нь тархмал чанартай технологийн тухай үндэсний стратегийг нэгэнт боловсруулж блокчейнийг хөгжүүлж байна. Дараагийн шатанд манай улс парламент болон шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг сайтар бэхжүүлнэ" гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125200497