Ши Жиньпин дарга Линьжэнь Юе-Эг хүлээн авч уулзав
2019-11-05 16:33:15 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 4-нд Шанхай хотноо Олон улсын импортын II экспод оролцож буй Хонконгийн засагзахиргааны онцгой бүсийн дарга Линьжэнь Юе-Эг хүлээн авч уулзав.

Хонконгийн сүүлийн үеийн байдлын тухай Линьжэнь Юе-Эгийн тайланг сонсоод Ши Жиньпин дарга хэлэхдээ, “Гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаас үүдсэн үймээн 5 сар үргэлжиллээ. Та засаг захиргааны онцгой бүсийн албан тушаалтнуудыг дагуулан үүргээ гүйцэтгэн, нөхцөл байдлыг намдааж, нийгмийн уур амьсгалыг зөөлрүүлэхээр хичээн зүтгэлээ. Төв засгийн газраас танд дээд хэмжээгээр итгэж, таны удирдсан багийн ажлыг гүйцэд үнэлж байна.

Хүчирхийллийг зогсоож, үймээнийг намдаан, нийгмийн дэг журмыг сэргээх нь Хонконгийн өнөөгийн чухал үүрэг хэвээр байна. Хүчирхийллийг хуулийн дагуу зогсоох ба шийтгэх бол Хонконгийн ард түмний эрх ашгийг хамгаалж буй үйл хэрэг учраас гуйвшгүй тэмцэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ нийгмийн олон салбарын яриа хэлэлцээ, иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг сайтар хийх хэрэгтэй. "Нэг улс хоёр систем"-ийн зарчим, тулгуур хуулийг бүх талаар баримталж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг хамтдаа баталгаажуулахыг Хонконгчуудаас найдаж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125195257