“Петро Чайна” гадны 20 гаруй ханган нийлүүлэгчтэй худалдан авах гэрээ байгуулав
2019-11-07 16:25:46 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ү Ю, Чэнь Юньфү\ Олон улсын импортын Ⅱ экспогийн арга хэмжээний нэг болох Хятад улсын газрын тосны олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт энэ сарын 6-нд болж, “Петро Чайна” корпораци энэ үеэр гадаадын 20 гаруй ханган нийлүүлэгчтэй худалдан авах гэрээ байгууллаа.

“Петро Чайна” корпорацийн ТУЗ-ийн дарга Ван Илинь, “Цаашид Хятад улс, гадны орнуудын газрын тосны компаниудтай газрын тос, байгалийн хийн сүлжээний олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх гэсэн гурван чиглэлээр газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн хэлхээ бүхий хамтын нэгдэл байгуулахаар ажиллаж байна” гэлээ.

Сүүлийн жилүүдэд тус корпораци зах зээлийн хөгжил, төслийн менежмент, бизнесийн үйл ажиллагааны чадвараа тасралтгүй сайжруулснаар олон улсад нэр хүнд бүхий газрын тосны компаниудын найдвартай түнш болсон байна. 2018 оны сүүлч гэхэд “Петро Чайна” дэлхийн 34 оронд газрын тос, байгалийн хийн хамтын ажиллагааны 92 төслийг хэрэгжүүлэхэд оролцсон бөгөөд Төв Ази, Орос, Ойрхи Дорнод, Африк, Америк, Ази Номхон далайн бүс нутагт газрын тос, байгалийн хийн хамтын ажиллагааны таван бүсийг байгуулжээ. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125204520