Пэн Лиюань, Брижит Макрон нар Шанхайн ГХИС-ийн харьяа Гадаад хэлний сургуульд зочлов
2019-11-06 17:21:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн 11 дүгээр сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Сүнь Вэй\ БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань, Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нар энэ сарын 5-нд Шанхайн Гадаад хэлний их сургуулийн харьяа Гадаад хэлний сургуульд зочиллоо.

Хоёр улсын тэргүүн хатагтай нарыг хүрэлцэн ирэхэд оюутнууд Хятад, Францын төрийн далбааг гартаа өргөж хүндэтгэл илэрхийлсний зэрэгцээ тэдэнд цэцгийн баглаа барив. Үүний дараа Пэн Лиюань, Брижит Макрон нар тус сургуулийн болон олон улсын харилцааны талаарх сургуулийн захирлын танилцуулгыг сонссон юм. Тэд Франц хэлний тэнхимээр ороход Хятад, Франц хоолны соёлын тухай хичээл орж байсан бөгөөд хоёр орны тэргүүн хатагтай нар хичээлийг анхааралтай сонссоны зэрэгцээ оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа. Мөн Хятадын биет бус соёлын өвийн тэнхим, Биологийн тэнхимээр тус тус орж үзэв.

Оюутнууд хоёр орны тэргүүн хатагтай нарт өөрсдийн найруулан дэглэсэн хятад, франц бүжиг, уламжлалт ший жүжиг зэрэг үзүүлбэрээ үзүүлжээ. Пэн Лиюань хэлэхдээ, "Соёл нь цаг хугацаа, орон зайг үл харгалзан сэтгэл зүрхийг холбодог. Хоёр орны залуучууд соёлын гүүр болж, Хятад, Францын найрамдлыг урагшлуулна гэдэгт найдаж байна" гэсэн бол Брижит Макронд оюутнуудын авъяас чадвар гүн сэтгэгдэл үлдээсэн болохыг хэлээд Франц, Хятад хоёр орны залуучууд илүү их харилцаж, олон найз нөхөдтэй болохыг хүслээ.

Шанхайн Гадаад хэлний их сургуулийн харьяа Гадаад хэлний сургууль нь "Хятад Францын 100 солилцооны сургуулийн хөтөлбөр"-ийн нэгэн гишүүн сургууль юм.

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125200478