Ши Жиньпин гадаадын удирдагчдын хамт павильонуудтай танилцав
2019-11-06 11:02:03 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 5-нд Шанхайд Хятадын олон улсын импортын II удаагийн экспогийн нээлтийн ёслолд оролцсоныхоо дараа экспод хүрэлцэн ирсэн гадны орнуудын удирдагчдын хамт үзэсгэлэнгийн павильонуудтай танилцав.

Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Э.Макроны хамт юуны түрүүнд Франц улсын павильонд хүрч ирэв. Э.Макрон Ши Жиньпинд Францын улаан дарс болон үхрийн махан бүтээгдэхүүнийг танилцуулав. Талбайд байсан Францын компаниуд Ши Жиньпинд хандан, Францын компани Хятадын зах зээлийг сайнд үзэж байгаа бөгөөд цаашид Хятадад экспортлох экспортоо улам нэмэгдүүлэхийг хүсэж байна гэцгээж байлаа. Ши Жиньпин хэлэхдээ, “Хятадын зах зээл асар их, өөр өөр шат давхаргын олон зүйлийн эрэлт хэрэгцээг хангаж чадах юм. Алс хэтийн хараагаар Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Францын компаниудад хүсэж байна” гэжээ.

Ши Жиньпин зарим орнуудын үзэсгэлэнгийн павильоноор очсон юм. Ши Жиньпин тэдний танилцуулгыг сонссоны дараа зарим асуудлыг лавлан асууж, дотно солилцоо өрнүүлсэн юм. Ши Жиньпин, “Улс орнуудын өвөрмөц бүтээгдэхүүн бүгд өрсөлдөх чадвартай, улс орнууд Хятадын олон улсын импортын экспод оролцож, сурталчилгаагаа өргөтгөхийг хүсэж байна. Ингэх нь Хятадын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх эрэл тэмүүллийг нэн сайтар хангах бөгөөд харилцан ашигтай хамтаар амжилтад хүрч чадна” гэЛээ.\Гэрэл зургийг Синьхуа агентлаг\

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125197506