Импортын III экспод оролцохоор 115 аж ахуйн нэгж гэрээ байгууллаа
2019-11-05 15:12:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ ( сэтгүүлч Жөү Рүй, Цэнь Вэйвэй) Хятадын олон улсын импортын II экспо удахгүй нээлтээ хийнэ. Үүнээс нэг жилийн дараа зохиогдох экспогийн бүртгэл өнгөрөгч 8 дугаар сарын 1-нээс эхэлсэн ч одоогийн байдлаар 115 аж ахуйн нэгж оролцохоор гэрээ байгуулаад байна.

Олон улсын хүнсний компани болох “Да Нэн” компани III экспод оролцохоор гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдийн нэг юм. “Олон улсын импортын анхдугаар экспо бидэнд маш их боломж олгосон” гэж тус компанийн дэд захирал Ше Вэйбө ярилаа. Өнгөрсөн жилийн импортын экспод нялх хүүхдийн хоёр төрлийн хуурай сүүг анх танилцуулж, Хятадын хэрэглэгчдэд танигдсан “Да Нэн” компани энэ жил 120 гаруй төрлийн бүтээгдэхүүн танилцуулах бөгөөд үүний 10 гаруй нь Хятадын зах зээлд шинээр нэвтэрч буй бүтээгдэхүүн юм.

Дэлхийн цацраг туяаны эмчилгээний салбарын тэргүүлэгч “Вариан” хамтын ажиллагааны түншүүдийнхээ урилгаар анхдугаар экспод оролцож, 841 сая ам.долларын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. “Энэ нь бидэнд маш их урам хайрласан. Тиймээс бид анхдугаар экспогийн хугацаанд II экспод оролцохоор бүртгүүлж байсан бол одоо III экспогийн бүртгэлд хамрагдаад байна” хэмээн “Вариан” компанийн Хятадын бүсийн захирал Жан Шяо ярив.

Олон улсын импортын II экспо энэ сарын 5-ны өдрөөс эхлэн Шанхай хотод зохиогдож, 150 гаруй улс орны 3000 гаруй аж ахуй нэгж оролцоно.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001125193522