Бид нэг дэлхийтэй учраас хамтран ажиллах ёстой
2019-11-06 11:05:28 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн АНУ-ын Солт Лэйк Сити хотын энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Ян, Хү Юсүн

Солт Лэйк Сити хотод хүрч очиход, хасах 10 хэмийн хүйтэн байсан ба цас орж, энэхүү цаст уулсаар хүрээлэгдсэн хот улам хүйтэн болсон шиг санагдана. Гэсэн хэдий ч Юта мужийн конгрессын гишүүн Эрик Хатчинсийн мужийн конгрессын танхим дахь ажлын өрөөнд нь орж очиход халуун дотно уур амьсгал мэдрэгдэж байлаа. Би орж очингуутаа Хатчинсийг өрөөн дэх хятадын онцлогтой зүйлсээсээ танилцуулна хэмээн хүлээж байв. Тэгтэл тэр "Энэ бол миний Чэндүгээс авчирсан тахианы чимэглэл. Би өөрөө тахиа жилтэй" гэлээ. Хатчинс Хятадад олон удаа очиж байсан ч удахгүй болох гэж байгаа айлчлал бол түүний хувьд хамгийн чухал нь гэнэ. Тэрээр, “Хятад улс олон улсын импортын экспо зохион байгуулах гэж буй тухай дуулаад бид оролцох шаардлагатай гэдгээ шууд ойлгосон. Энэ нь Юта муж өнөө жил Хятадтай харилцах хамгийн чухал үйл ажиллагааны нэг байх болно. Энэ жил Юта муж анх удаагаа импортын экспод оролцох гэж байгаа бөгөөд энэ удаагийн төлөөлөгчид ирээдүйд илүү олон төлөөлөгчдийн замч байх болно гэдэгт найдаж байна” гэв.

Импортын экспод оролцох гэж буй Юта мужийн сенатор Жейкоб Андрег ч Хатчинсийн адил баяртай байлаа. Энэ удаагийн айлчлал түүний Хятад улсад хийж буй тав дахь удаагийн айлчлал бөгөөд энэ удаа хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр Хятадын найман компанийг сонгосон аж.

Юта муж нь АНУ-ын дунд баруун хэсэгт байрладаг бөгөөд асар том давсархаг нуур, 2002 оны өвлийн олимпоороо алдартай. Тус муж нь Хятадад маш чухал ач холбогдолтой АНУ-ын мужуудын нэг гэдгийг цөөхөн хүн мэддэг. Юта мужийн конгресс 2006 онд Ляонин мужийн Ардын төлөөлөгчдийн их хуралтай солилцоо, хамтын ажиллагааны харилцаа тогтоожээ. Юта мужийн оршин суугчид хятад хэл сурах сонирхол өндөртэй бөгөөд Засгийн газраас төрийн өмчийн сургуульд хятад, англи хэлний хичээлийг оруулсанаар хүүхдүүдэд математик, шинжлэх ухааны хичээлийг хятад хэлээр заах боломжтой болжээ.

Андрег, “Хоёр талын хамтын ажиллагааны боломж асар их бөгөөд Юта муж эрчим хүч, ашигт малтмалын баялаг, технологи, спортын бүтээгдэхүүн, анагаах ухааны салбарын хөгжлөөрөө давуу талтай. Үүний зэрэгцээ Юта муж хятад бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын нутаг руу нэвтрүүлэх шинэ суваг болох дотоод хуурайн боомт барьж байна” гэсэн бол Хатчинс, “Хятад улс импортын экспо зохион байгуулж байгаа нь Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байгааг илтгэж буйн дээр сайн түншлэл, бизнесийн боломжийг хөгжүүлэхэд ач холбогдол үзүүлж байгаагийн илрэл юм. Хятад улс зарим чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа ба АНУ, Хятад хоёр харилцан хамтарч ажиллавал хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх болно” хэмээв. Мөн тэрээр урсам сайхан хятад хэлээр “Дөрвөн далайн дотор бүгд ахан дүүс гэдэг Хятадын энэ үг надад маш их таалагддаг. Бид нэгэн дэлхийтэй, бид бүгдээрээ нэг гэр бүл юм” хэмээн хэлсэн билээ.

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125198075