Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн анхны үндэсний өдөрлөгийг Германчууд эхлүүлэв
2019-05-15 17:13:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Вэй Мэнжиа/ Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн анхны үндэсний өдөрлөг буюу Германы үндэсний өндөрлөгийн арга хэмжээ энэ сарын 13-нд Бээжин хотод болов. Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн Гүй Рүй театрт болсон уг арга хэмжээний үеэр Берлиний гудамжны жааз хамтлаг, уран гайхалтай төгөлдөр хуурын тоглолт, сонор мялаасан хүүхдийн найрал дуу зэрэг үндэсний онцлогт тоглолт болж, Германы урлаг соёлыг үзэгчдэд мэдрүүлэв. Хүмүүс мөн Германы үзэсгэлэнгийн талбайгаар зочилж, орчин цагийн тус улсын цэцэрлэгжилт болон хотын тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг ойлгож мэдэрсэн байна.

Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг эхэлснээс хойш Германы үзэсгэлэнгийн талбай нь уран сайхан дизайн, үзэсгэлэнгийн зүйлсээрээ хамгийн олон үзэгчдийг хүлээн авсан үзэсгэлэнгүүдийн нэг болсон байна. Германы үзэсгэлэнгийн дизайн сэдэв нь “Ирээдүйгээ тариалах” ба үзэсгэлэнгийн талбайн хаалганы дэргэдээс хүмүүс ургамлын үр бүхий жижиг даавуун уут авч, “Ирээдүйгээ тариалах” гол сэдэвтэй агаар нэгэн болж байв. Уутан дээрх QR кодыг уншуулснаар энэ нь ямар ургамлын үр болох ба түүнтэй холбогдох зарим мэдээллийг авах боломжтой.

Хятадын худалдааны хөгжлийн нийгэмлэгийн орлогч дарга, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн Засгийн газрын төлөөлөгч Чэнь Жөү, “Хятад Герман нь өнө удаан найрамдалт түүхтэй. Сүүлийн жилүүдэд талууд олон салбарт хамтран ажиллаж тодорхой амжилтад хүрч буй. Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн Германы үзэсгэлэн нь хоёр орны цэцэрлэгжилт, хөдөө аж ахуй, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон салбаруудад хамтран ажиллаж боломжийг улам өргөжүүлж байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124498507