Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт “Тянжины өдөрлөг” -ийн нээлт болов
2019-05-06 16:54:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Вэй Мэнжя/ Тянжин хотын Ардын засгийн газраас зохион байгуулж буй “Тянжины өдөрлөг” арга хэмжээний нээлт энэ сарын 5-нд Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн паркийн “Гүй Рүй” театрт боллоо. Уг арга хэмжээний үеэр үзэгчдэд “Тянжин жүжгийн охин” хэмээх бүжиг, “Хамгийн сайхан Тянжины хаалга” хэмээх царгилын урлаг, “Зэвсэгийн эрдэмд нэвтэрсэн залуу” хэмээх зэвсгийн эрдмийн үзүүлбэр, “Тянжин миний хайрт нутаг” дуу зэрэг “Тянжин хотын үлгэр тууль”-ийг хүүрнэсэн гайхамшигт тоглолтуудыг өргөн барьсан бөгөөд улсын дотоод гадаадын 300 гаруй зочин төлөөлөгч оролцжээ.

“Тянжины өдөрлөг”-ийн хугацаанд Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн паркийн зүлэгт театрт урлаг соёлын тоглолт арга хэмжээнүүд болно. Зохион байгуулагчдын зүгээс Тянжины Хуа Шя Вэй Лай хүүхдийн урлагийн баг, Тянжины Хүө Юаньжя зэвсгийн эрдмийн сургууль зэрэг тухайн орон нутгийн урлаг соёлын шилдэг баг хамт олныг урьж, дуу бүжиг, хөгжим аялгуу, зэвсгийн эрдмийн үзүүлбэр зэрэг тоглолтуудаар Тянжин хотын соёл урлагийн өнгө төрхийг бүх талаар харуулах болно.

Түүнчлэн арга хэмжээний үеэр Тянжин хотын соёл аялал жуулчлалыг танилцуулах хурал, Цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгжүүлэлт хийгээд нийслэл хотын иргэдийн чөлөөт цагт зориулагдсан тариалангийн төслийг танилцуулах хурал, хүүхдийн зургийн сэдэвт үзэсгэлэн, соёлын биет бус өвийн үзэсгэлэн зэрэг онцлог бүхий арга хэмжээг зохион байгуулах юм.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124457852