Ши Жиньпин Монакогийн хаант улс дахь төрийн айлчлалаа эхлүүлэв
2019-03-25 15:33:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Францын Ницегийн энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Пань Же\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 24-нд Францын Ницегийн нисэх буудалд хүрч, дараа нь автомашинаар Монако руу мордон Монако хант улс дахь төрийн айлчлалаа эхлүүлэв.

Орон нутгийн цагаар үдийн 12 цагийн орчимд Ши Жиньпингийн суусан тусгай онгоц Ницегийн нисэх буудалд газардсан байна. Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюанийг Монакогийн Засгийн газрын тэргүүн, Төрийн зөвлөлийн сайд Тхейл, Монакогийн Гадаад харилцаа болон хамтын ажиллагааны сайд Тонеллиже халуунаар угтан авчээ. Францын Гадаад хэргийн сайд Ле Дриан мөн нисэх буудалд угтан авав.

Түүнчлэн БНХАУ-аас Францад суугаа Элчин сайд бөгөөд Монакогийн хант улсад суугаа Элчин сайд Ди Жюань угтах ёслолд байлцсан байна.

Ши Жиньпин дарга Итали дахь төрийн айлчлалаа дуусгасны дараа Монакод айлчилж байгаа нь энэ юм. Монако дахь айлчлалаа өндөрлөсний дараа тэрээр Францад төрийн айлчлал хийх болно.

 

Бэлтгэсэн нь:ДБаясал

010070230040000000000000011120701124279345