Ши Жиньпин дарга 796 ширхэг буцааж өгөх түүх соёлын дурсгалт зүйлс эх орондоо буцах болсныг гэрчлэв
2019-03-24 16:09:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ромын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Сүнь Хао, Хао Вейвей, Ли Же\

Хилийн чанадад хэсэж байсан Хятадын түүх соёлын 796 ширхэг дурсгалт зүйл "гэртээ харих" боллоо.

Энэ сарын 23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Италийн Ерөнхий сайд Конте нарын гэрчилгээгээр БНХАУ, Италийн төлөөлөгчид эдгээр алдагдсан түүх соёлын дурсгалт зүйлсийг Хятадад буцааж өгөх тухай үнэмлэх солилцов.

Сүүлийн 20 жилийн турш хамгийн том хэмжээгээр Хятадын түүх соёлын дурсгалт зүйлсийг буцаан өгч байгаа юм.

Танилцуулснаар, 2007 онд Италийн түүх соёлын дурсгалт зүйлийн цагдаа нар дотоодын түүх соёлын дурсгалт зүйлсийн зах зээлээс хууль бусаар арилжаалж байсан Хятадын түүх соёлын дурсгалт зүйлсийг илрүүлж, тэр даруйд нь дотоодын шүүхийн шүүн таслах ажлыг эхлүүлсэн байна.

Хятадын Үндэсний түүх соёлын дурсгалт зүйлсийг удирдах газар холбогдох мэдээллийг олсны дараа тэр даруй Италийн Соёлын өвийг удирдах байгууллагатай холбоо барьж, алдсан түүх соёлын дурсгалт зүйлсийг нэхэж буцаан авах ажлыг өрнүүлэв.

10 хэдэн жилийн хайн мөрөлт хийсний дүнд, 2019 оны эхээр Италийн шүүх 796 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийг Хятадын талд буцаахаар шийджээ.

БНХАУ-ын Үндэсний түүх соёлын дурсгалт зүйлсийг удирдах газрын Музейн удирдах газрын Нийгмийн түүх соёлын дурсгалт зүлсийн газрын дарга Ү Минь хэлэхдээ, Хятадын тал Италийн соёлын цагдаагийнхантай холбоо барьж, түүх соёлын дурсгалт зүйлсийг буцаан тээвэрлэх ажлыг эхлүүлнэ гэжээ.


Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124275521