Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хятад Франц, Хятад Италийн харилцааны хөгжлийн тухай ярив
2019-03-23 13:30:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 1-р сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \сурвалжлагч Вэнь Шинь\ Саяхан Фаранц, Италиас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хэвлэл мэдээллийн сурвалжлагчийн сурвалжлагыг хүүлээн авч, Хятад Фаранц, Хятад Италийн харилцааг идэвхтэй үнэлжээ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин 23-ны өдөр холбогдох асуудлыг хариулахдаа Хятадын тал хоёр улсын Элчин сайдын идэвхтэй үнэлгээг баяатай хүлээн авч байгаагаа илэрхийлэв.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 23-ны өдөр Фарацид очиж Хяатад Фаранцийн XVIII стратегийн хэлэлцүүлгийн удирдагчийн зөвлөлдөх уулзалт хийж, Италид айлчлан, Хяатад Италийн Засгийн газар хоорондын комиссын IX хамтарсан хуралыг хөтлөн хуралдуулна гэж Хуа Чүньин танилцуулав.

Хяатад Фаранц бол иж бүрэн старатегийнн түнш. Одоогоор Хяатад Фаранцийн харилцаа сайн сайхан хөгжлийн хадаштай байгаа. Хоёр улсын дээд түвшний харилцан айлчлалын давтамж ихтэй, цөмийн эрчим хүч, сансар болон агаарын аялал, хүнс хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, банк санхүү, гуравдагч талын зах зээл зэрэг салбаруудын хамтын ажиллагаа гүүзгийрэн хөгжиж, хүмүүнлгийн солилцоо нэн иэдэвхжив. Энэ жил Хятад Фаранцийн дипломат харилцаа байгуулсан 55 жилийн ой болон Хятадын оюутад Фаранцид очиж ажилч арвичаар суралцах хөдөлгөөн өрнүүлсэн 100 жилийн ой тохиож, хоёр тал хамтаар цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэж Хуа Чүньин илэрхэйлжээ.

Энэ удаа Францид очиж зөвлөлдөхөд Ван И Хяатад Фаранцийн стратегийн хэлэлцүүлгийн Хятадын талын ахлагч болсны дараа Фаранцтай хийсэн анхны хэлэлцүүлэг юм. Хоёр тал хоёр талын харилцаа болон хматаар анхаарч буй олон улс болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг улам бүр ахиулж, бүх салбарын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, Хятад Францийын харилцааг шинэ шатанд хүргэх болно гэж Хуа Чүньин хэлэв.

Сүүлийн жилүүдэд, Хятад Италийн харилцаа сайн сайхан хөжилийн чиг хандлагаа хадгалсаар байна. Энэ жил бол Хяатад Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан 15 жилийн ой, ирэх жил бол хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой, Хяатад Италийн харилцаадн хөгжлийн шинэ боломж тохиож байна. Хятадын тал Хяатад Италийн харилцааг туйлаар хүндэтгэн үзэж, Италийн талтай хамт хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал зөвшилцлийн дагуу, дээд түвшний харилцааг тасралтгүй нягтруулж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, гол чухал салбарууд дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулж, Хятад Италийн иж бүрэн старатегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах ажлыг ахиулахад бэлэн байна гэж Хуа Чүньин илэрхэйлжээ.

“Италид айлчлах хугацаанд, хоёр тал Хятад Итали, Хятад Европын харилцаа, хамтаар анхаарч буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад Италийн Засгийн газар хорондын комиссын хүрээнд, бүх салбарын харилцаа ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй зохицуулан ахиулна. Энэ удаагийн айлчлал баялаг үр дүнд хүрч, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц хүчин болно гэдэгт итгэлтэй байна” гэж Хуа Чзньин хэллээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124272973