Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхлэв
2019-03-22 10:46:41 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Жаньже, Ли Жяньминь\ энэ сарын 21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Ромд очиж, БНИУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Италийн харьяа агаарт ороход Италийн агаарын цэргийн байлдааны 2 нисэх онгоц хамгаалалт авсан байна. Орон нутгийн цагаар 18 цаг 30 минутад тусгай нисэх онгоц Ромын Фиумичино нисэх онгоцны буудалд хүрэлцэх очжээ. Италийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын яамны сайд зэрэг өндөр тушаалын албаны хүмүүс нисэх онгоцны буудалд угтан авчээ.

Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Италийн засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлжээ. Тэрээр: Хятад, Итали дипломат харилцаа тогтоосон 49 жилийн турш, хоёр орны харилцаа цаг үе, олон улсын байдлын өөрчлөлт, хувиралтыг даван туулж, хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэх зарчмын дагуу Хятад, Италийн найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, өөр өөр нийгмийн тогтолцоо, өөр өөр соёлтой улс орон хоорондын хоёр талын харилцаагаа хөгжүүлсэн үлгэр жишээ болсон юм. Хятад, Италийн ажилч хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр ард түмэнд үр ашиг хүртээж, соёлын солилцоог баяжуулан, ойлголцол, найрамдлыг бэхжүүлсэн гэжээ.

Ши Жиньпин, “Би ерөнхийлөгч Маттарела, ерөнхий сайд Конте зэрэг Италийн удирдагчтай уулзан, хэлэлцээ хийж, Хятад Италийн харилцааны ирээдүйн хөгжлийг хамтдаа төлөвлөхийг хүсэж байна гэжээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншийн харилцааны ирээдүй өөдрөг байгаа гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124269056