Ши Жиньпин дарга Италийн Ромын Үндэсний сургуулийн багш сурагчдад хариу захидал бичив
2019-03-20 19:05:53 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин удахгүй Итали улсад төрийн айлчлал хийхийг тохиолдуулан Ромын Үндэсний сургуулийн захирал Лиалай 8 ахлах ангийн сурагчийн хамт ирүүлсэн захидалдаа Ши Жиньпин даргын уг улсад айлчлахыг хүсэн хүлээж байгаа ба хоёр орны нөхөрсөг харилцааны элч болох хүсэл эрмэлзлээ ирлэрхийлсэн байна. Ши Жиньпин дарга хариу захидал бичиж тэд нарыг шинэ цаг үеийн Хятад Италийн соёлын солилцооны элч болоорой гэж зоригжуулав.

Ши Жиньпин, “Та нарын захидлыг олсон, хятад хэлээр үзэл бодлоо сайхан илтгэж байгаад миний бие маш баяртай байна. Танай сургууль хятад хэлний олон улсын байгалийн ухааны ахлах анги нээж Хятад Италийн нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэх эрмэлзлэлтэй залуучуудыг хүмүүжүүлж байна. Та нар захидалдаа Күнзийн сургуулиар дамжин Хятад улсыг илүү ойлгож, дэлхийн өргөн уудам болон олон талт соёлын үнэ цэнийг ойлгосон байна гэж бичлээ. Энэ бол та нарын суралцах практик дунд олсон ололт юм. Та нарын шинэ цаг үеийн “Марко Поло” болж, хоёр орны соёлын солилцооны элч болхыг хүсэж байна” гэлээ.

Тус сургууль нь Итали улсын урт удаан түүхтэй нэрт сургууль юм. 2009 оноос эхлэн 5 жилийн дүрэмт Хятад хэлээрх олон улсын байгалийн ухааны ахлах анги нээж, уг улсын хамгийн том Күнзийн сургуулийг эрхэлснээр сурагчид хятад хэл сурах ба хятадын соёлыг ойлгох нь моод болжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124260479