Зах зээлийн хяналт шалгалт, эмх журмыг сайжруулна
2019-03-12 11:11:57 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Гуравдугаар сарын 11-нд Бээжин хотноо Хятадын Оюуны өмчийн эрхийн үндэсний газрын дарга Шэнь Чан-Юй хэлэхдээ, “Хятад улс үргэлжлүүлэн арга хэмжээ авч, оюуны өмчийн эрхийг хянаж шалгах чанар, үр ашгийг илүү нэмэгдүүлнэ” гэжээ.

Мөн өдөр болсон XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хурал дээр Шэнь Чан-Юй, “Хятад улс таван жилийн хугацаанд шошгын хяналт шалгалтын хугацааг 8 сар байсныг 4 сар болгож, "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага"-ын орнуудын өнөөгийн хамгийн хурдтай түвшинд хүргэнэ. Патентын эрхийн хяналт шалгалтын хугацааг дунджаар 13 хувиар богиносгоно. Үүнд өндөр өртөг бүхий патентын эрхийн хяналт шалгалтын хугацааг 50 гаруй хувиар богиносгож, олон улсын өнөөгийн хамгийн хурдтай түвшинд хүргэнэ” гэжээ.

Тэрээр, “Өнгөрсөн жил Хятад улс хянан шалгагчдын ажлыг сайжруулах, хяналт шалгалтын ухаалаг системийг хурдтай бүрдүүлэх, хяналт шалгалтын салбарын удирдах үйл явцыг сайжруулах, хяналт шалгалтын ажлын загварыг шинэчлэх зэрэг арга хэмжээ авах замаар хяналт шалгалтын чанар, үр ашгийг дээшлүүлсэн. Эдгээр арга хэмжээ илэрхий үр дүнд хүрснээр өнгөрсөн жилийн эцэст Хятадын шошгын хяналт шалгалтын хугацаа 8 сар байсныг 6 сар болгож, өндөр өртөг бүхий патентын эрхийн хяналт шалгалтын хугацааг 10 хувиар богиносгосон” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124224699