Ши Жиньпин Этиопын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав
2018-09-03 11:44:08 Эх сурвалж: ХОРУ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 2-ны өдөр Этиопын ерөнхий сайд Аби Ахмед Ардын их хурлын танхимд Хятад улсын дарга Ши Жиньпинд бараалхав.

Ши Жиньпин: Этиоп бол Хятадын Африкийн чухал түнш, хоёр орны харилцаа нь иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болон өргөжсөн юм. Хятад улс Этиопын үндэсний нөхцөл байдалдаа тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжиж, “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож буйг сайшааж байна. Этиоп улстай өндөр түвшний харилцаагаа баримтлан, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн, тус тусын үндсэн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэн, олон улс, бүс нутгийн асуудлаар нягт харилцаж, хоёр орон, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Аби Ахмед: Хятад улс бол Атиопын хөгжлийн үйл явц дахь итгэлт найз, Хятадын үнэт туслалцаа нь Атиопын эдийн засгийн шилжилт хийх болон өнөөдөр энэхүү эдийн засгийн амжилтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Усыг нь уугаад эхийг нь бүү март гэдэг үг байдаг. Бид Хятадын үзүүлсэн асар их тусламжинд баярлаж талархаж байна. Этиоп улс хоёр орны эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг нандигнаж, Хятад улсын улсаа засах туршлагаас суралцан, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд хүчин зүтгэж, “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөтгөн, олон улсын үйл хэргийг зохицуулахад идэвхтэй оролцох болно гэжээ.

Бэлтгэсэн нь:阿木吉拉塔

010070230010000000000000011100001123371292