Ши Жиньпин Габоны Ерөнхийлөгч Бонготой уулзлаа
2018-09-02 11:44:16 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 1-нд Ардын их хурлын танхимд Габоны Ерөнхийлөгч Бонготой уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, ноёр тал 2016 онд Хятадад амжилттай айлчилж, бид хамтаар Хятад Габоны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон өндөртгөж, хоёр орны харилцааг түргэн хөгжлийн замд оруулсан юм. Хятадын тал Хятад Габоны харилцааны одоогийн байдалд сэтгэл ханамжтай байж, хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөвт итгэл дүүрэн байна. Хоёр тал засгийн газар, улс төрийн нам, парламент хоорондын хэлхээ холбоогоо өргөтгөж, засаглалын туршлагын талаар солилцоогоо эрчимжүүлж болох юм. Хятадын тал Габоны талын бие дааж сонгосон хөгжлийн замаар замнахыг эрс дэмжиж, гаднын оролцлогыг эсэргүүцэж байна. Габоны тал “Нэг бүс-Нэг зам”-ын байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжиж, хоёр орон дэд бүтэц, уул уурхай эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Габоны талын Шинэ Габон байгуулах зорилтод тус нэмэр болоход бэлэн байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123367252