Ши Жиньпин Хятад Өмнөд Африкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн оройн дайллагад оролцов
2018-07-25 17:38:18 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 24-нд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рамафосагийн урилгаар түүний Өмнөд Африкт хийсэн төрийн айлчлал болон Хятад Өмнөд Африкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан хүлээн авалтад оролцлоо.

Энэ үеэр Ши Жиньпин баярын үг хэлж, Хятад Өмнөд Африкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд халуун баяр хүргэн урт хугацааны турш Хятад Өмнөд Африкийн найрамдлын төлөө хүчин чармайлт гаргасан олон салбарын зүтгэлтнүүдэд чин сэтгэлийн талархал дэвшүүллээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, "Богинохон 20 жилийн хугацаанд Хятад Өмнөд Африкийн харилцаа ийм баялаг үр дүнд хүрсний зангилаа нь хоёр тал харилцан дэмжин туслалцаж, харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэн, харилцан ашигтай, харилцан ойлголцож, харилцан түшилцэж, хоёр орны харилцааны хөгжилд сэтгэл санааны, эдийн засгийн, ойлголцлын, үндэс суурь тавьж өгсөнд байгаа юм. Хорин жилийн туршлага маань туйлын эрхэм нандин билээ. Бид хоёр талын харилцааны урагшлах чиглэлийг чанга барьж, дээд түвшний улс төрийн харилцаа итгэлцлийг бэхжүүлж, ямагт илэн далангүй байж, зовлон жаргалаа хамтатгасан анд нөхөд, ахан дүүс байх ёстой. Хоёр орны хөгжлийн нөөц хүчийг цаашид дайчилж, чансаатай ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээх ёстой" гэжээ.

Ерөнхийлөгч Рамафоса хэлэхдээ,"Ши Жиньпин дарга Өмнөд Африкт айлчилсанд баяртай байна. Ши Жиньпин даргатай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэж байгаадаа талархаж байна. Өмнөд Африк Хятадын талтай тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэгийн зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Өмнөд Африк Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид түлхэн ахиулж, Африк Хятадын найрамдал хамтын ажиллагааг цаашид ахиулах болно" гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123176396