ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад сайн дурын үйлчилгээ үзүүлж буй гэр бүлийн хоёр
2018-06-08 09:02:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жан Шифа, Лянь Шифан нар “Миншялү” нийгэм хорооллын үйлчилгээний төв дэх сайн дурынхны сургалтад суухаар хүлээж байгаа нь \Гэрэл зургийг Жан Кэхун\

ШХАБ-ын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 9-10-нд Чиндао хотноо болно.

Уг уулзалтын сайн дурын ажилтнуудын тоонд эдүгээ 74 настай Жан Шифа, түүний гэргий 72 настай Лянь Шифан нар багтаж байна. Энэхүү хоёр ахмад нь гавьяаныхаа амралтад сууснаас хойш 10 гаруй жил сайн дурын ажиллагаад идэвхтэй оролцсоор ирсэн тул хөршүүд нь сайн мэддэг болсон тул “Нэг гэрийн сайн дурынхан” гэх болсон аж. Тэд 2008 онд Бээжингийн олимпийн наадмын үеэр Чиндао хот дахь сайн дурын ажилтнаар ажиллаж байсан бол 10 жилийн дараа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зөвлөн туслах сайн дурынхны нэг болсондоо баяртай байлаа. Дээд хэмжээний уулзалт эхлэх дөхсөнтэй холбоотой Жан Шифа, Лянь Шифан нар гудамжаар яваа иргэдэд гарын авлага тараах, зам заах, галын эргүүлд гарах гээд өдөрт 6 цаг шаргуу ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122953074