ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын Хэвлэл мэдээллийн төвийг нээв
2018-06-07 16:04:54 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын Хэвлэл мэдээллийн төвийг өнөөдөр Чиндао хотноо албан ёсоор нээлээ.

Тус төв нь нийт 35 мянган ам.метр талбайгаас 10.500 ам.метр нь ажиллах орчны бүсэд хамаарна. Уг төв 3000 орчим сэтгүүлчийг хүлээн авах бололцоотой хэмээн Хэвлэл мэдээллийн төвийн орлогч захирал Хөү Шяаодүн ярилаа.

Энэхүү төв нь өндөр хурдны интернэттэй бөгөөд зочдод хятад, англи, орос хэлээр мэдээлэл өгөх роботыг байрлуулсан байна. Уг төв өнөөдрөөс энэ сарын 11-ний өдрийг хүртэл нээлттэй байх ба ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь энэ сарын 9-10-ны өдрүүдэд Чиндао хотод болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122952368