Ши Жиньпин гадаадын орнуудын удирдлагуудтай хамт импортын экспотой танилцлаа
2018-11-07 10:37:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхай хотод болж байгаа Хятадын Олон улсын импортын анхдугаар экспод оролцож буй гадаадын орнуудын удирдлагуудтай хамт 5-ы өдөр тус экспотой танилцсан байна.

Өчигдөр буюу 5-ы өдрийн үдэд, Ши Жиньпин гадаад улс орнуудын удирдлагуудтай хамт Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнгийн танхимд зочиллоо. Тэд нар сонирхохын зэрэгцээ харилцан үзэл бодлоо солилцож, Унгар, Египет, Их Британи, Чех, Кени, Сальвадор, Доминик, Лаос, Гүрж, Вьетнам, Пакистан, Орос зэрэг улсуудын үзэсгэлэнгийн хэсгээр зочилж, эдгээр улс орнуудын худалдаа, эдийн засгийн хөгжлийн ололт амжилт болон өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүнтэй танилцсан байна. Ши Жиньпин болон бусад орны удирдлагууд видео бичлэгээр дамжин, Унгарын үзэсгэлэнт газруудыг сонирхон, Египетийн өнө эртний соёл иргэлшил болон орчин үеийн хөгжлийн төлөвлөгөөг мэдэрсэн бол Их Британийн үзэсгэлэнгийн хэсэгт сүүлийн үеийн дэвшилтэт 3D видео бичлэгийг сонирхсон байна. Мөн Чех улсын үзэсгэлэнгийн хэсэгт, Ерөнхийлөгч Земан Чех улсын үйлдвэрлэсэн төгөлдөр хуураар ая хөгжимдсэн бөгөөд Ши Жинпинг Чех улсын шар айраг амтлахыг урьсан юм. Кенийн цэцэг, Сальвадорын кофе, Доминикийн жимс, олон төрлийн үндэсний бүтээгдэхүүн дотоод гадаадын удирдлагуудын анхаарлыг татаж байлаа. Гүржийн Ерөнхий сайд, Вьетнамын Ерөнхий сайд нар Ши Жинпинд өөрийн улсынхаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, аялал жуулчлалын төслүүдийг танилцуулжээ. Лаосын үзэсгэлэнгийн хэсгийн Хятад Лаос төмөр замын байгууламжийн элсэн загвар, Пакистаны хэсгийн Хятад Пакистаны эдийн засгийн коридорын тухай самбар нь тус тус Хятад Лаос, Хятад Пакистан хамтдаа "Нэг бүс-Нэг зам"-ыг бүтээн байгуулан, хамтдаа сайн сайхан хөгжлийн хэтийн төлвийг бий болгож байгааг харуулсан байна. ОХУ-ын үзэсгэлэнгийн хэсэгт, Ши Жиньпин, Димитри Медведевийн хамт Хятад Оросын цөмийн цахилгаан, байгалийн шатамхай хий, нисэх онгоц үйлдвэрлэх, орон нутгийн харилцаа зэрэг салбарын хамтын ажиллагааны тухай ололт амжилтын талаарх танилцуулгыг сонсож, Хятад Оросын хамтын ажиллагааны өргөн ирээдүйг хамтдаа бараалсан юм.

Дарга Ши Жиньпин маш сонирхолтой үзэж, байн байн асууж байлаа. Тэрээр илэрхийлэхдээ, “Бүхийл оролцож буй улс орнуудын бүтээгдэхүүний төрөл зүйл олон, өөр өөрийн онцлогтой аж. Талууд Хятадын Олон улсын импортын анхдугаар экспод оролцож буй боломжийг ашиглан, бизнесийн боломжийг нээн илрүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэн, өрсөлдөх чадвараа дээшлүүлж, Хятад руу чанартай бүтээгдэхүүнээ экспортлохоор дамжин, Хятадын зах зээлийг баяжуулж, Хятадын хэрэглэгчдийн төрөл бүрийн эрэлтийг ханган, харилцан ашигтай, хамтдаа хожихыг хүсэж байна” гэжээ.

Дараа нь Ши Жиньпин болон бусад улс орнуудын удирдлагууд Хятадын үзэсгэлэнгийн хэсэгт хүрэлцэн ирсэн. Хятадын үзэсгэлэнгийн хэсэг нь инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцсан хөгжлийн үзэл баримтлалаар гол шижим болгон, Хятадын өөрчлөлт нээлтийн асар их ололт амжилтыг танилцуулж, “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтдаа байгуулах дэлхийн улс орнуудын хөгжилд авч ирсэн шинэ боломжийг харуулсан байна. Дотоод гадаадын удирдлагууд хамтдаа Хятадын хөгжлийн шинэ байдлын тухай бичлэгийг үзжээ. Хөгжлийн шинэлэг нэгжид, Лаос, Вьетнамын ерөнхий сайд нар Фүшин хурдны загварын вагоны бүхээгт туршилтын жолоог барьж, хурдны галт тэрэгний 350 км/ц-ийн хурдыг биечлэн мэдэрсэн байна. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев "Үнэхээр өндөр хурдтай байна" хэмээн шагшиж байлаа. Хятад улсын бие даан үйлдвэрлэсэн C919 нисэх онгоц олон улсын удирдлагуудын сонирхлыг ихэд татсан юм. Зохицуулалт хөгжлийн нэгжид, саяхан ашиглалтад орсон Хонконг-Жухай-Макаогийн гүүрний загвар нь хүн бүрийн анхаарлыг татсан. Ши Жиньпин хэлэхдээ, “Энэ том гүүр саяхан ашиглалтад орж, далайн хар салхины сорилтыг давсан” гэжээ. Мөн Цэнгэг ус, ногоон уулын хөдөлгөөнт зураг нь Жэжян мужийн Аньжи Шяний үйлдвэрлэлийн хөгжил цэцэглэл, экологийн ээлтэй байдал, соёл иргэншил, үр дүнтэй зассан хөгжлийг харуулсан юм. Ши Жиньпин 2005 онд Аньжид анх удаагаа “Цэнгэг ус, ногоон уул бол даруй алт мөнгөн уул мөн” гэх шинжлэх ухааны үзэл баримтлалыг дурдсан. Удирдлагууд Нээлттэй хөгжлийн нэгжид, Хятад, Европын галт тэрэгний үйл ажиллагааны загвартай танилцлаа. Ши Жиньпин болон бусад улс орнуудын удирдлагууд мөн Хятадын үзэсгэлэнгийн хэсгийн Тайвань, Макао, Хонгконгийн хэсэгт зочилсон.

Оролцож буй эдгээр улс орнуудын удирдлагууд үзэсгэлэнд оролцож буй улс орнуудад дэмжлэг үзүүлж байгаа Хятадын талд талархал илэрхийлэн, Хятадын хөгжлийн ололт амжилтыг өндөр үнэлэн, Хятадын Олон улсын импортын анхдугаар экспо амжилттай болохыг зөгнөжээ. Тэд нар илэрхийлэхдээ, “Хятад улс олон улсын импортын экспог зохион байгуулж байгаа нь Хятадын гадаадад нээлттэй байх хүртээмжтэй байдал болон үүрэг хариуцлагатай том гүрэн болохыг бүрэн харуулсан” гэжээ. Мөн тэд нар Ши Жиньпингийн нээлтийн үер тавьсан гол сэдэвт илтгэлийг өндрөөр үнэлэн, бүх улс орнууд Хятадын зах зээлийг маш хүндэтгэн үзэж байгаа тухайгаа илэрхийлж, Хятадын хөгжлийн хэтийн төлөвт цөмөөрөө итгэлтэй байж, Хятадын талтай хамтран ажиллах нөөц бололцоогоо гүнзгий нээж, талуудын худалдааны өсөлтийг эрчимжүүлэн, дэлхийн чөлөөт худалдааны хөгжлийг ахиулна гэцгэлээ.

Үндэсний худладаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнгийн танхим нь импортын экспоны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг, нийт 82 улс, 3 олон улсын байгууллагын 71 үзэсгэлэнгийн хэсэгтэй, нийт талбай нь 30 мянган кв.м. Индонез, Вьетнам, Пакистан, Ємнєд Африк, Египет, Орос, Англи, Унгар, Герман, Канад, Бразил, Мексик зэрэг 12 гол оролцогч улс багтаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123676030