Ши Жиньпин Владивосток хотноо хүрч Дорно дахины эдийн засгийн IV форумд оролцов
2018-09-12 09:59:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Ү Ган, Мэн На/ БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Путины урилгаар 11-нд ОХУ-ын Владивосток хотод хүрч Дорно дахины эдийн засгийн IV форумд оролцов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Путины урилгаар 11-нд Владивосток хотноо хүрч Дорно дахины эдийн засгийн IV форумд оролцов. Ши Жиньпин онгоцноос бууж байгаа ба ОХУ-ын дээд удирдагчид баярлан угтаж байгаа нь./Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Пан Шинлэй/

Тухайн газрын цагаар өнөөдрийн 2:30 цагт Ши Жиньпингийн суусан тусгай онгоц Владивосток хотын олон улсын нисэх онгоцны буудалд хүрч, Ши Жиньпин онгоцноос бууж байгаа ба ОХУ-ын дээд удирдагчид баярлан угтаж байгаа нь.

Дин Шюеян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар Ши Жиньпингийн хамт онгоцоор хүрсэн байна.

Хятадаас ОХУ-ад суугаа элчин сайд Ли Хүй нисэх онгоцны буудалд хүрч угтаж авсан байна.

Уг форум нь “Алс дорнод: нэн олон аз тохиол” сэдвийн хүрээнээ энэ сарын 11-13-ны өдрүүдэд болох болно. Энэ хугацаанаа Ши Жиньпин Путинтай уулзалт хийж хамтаар Хятад Оросын эдийн засаг худалдаа, хүмүүнлэг, орон нутгийн харилцаа зэрэг арга хэмжээнд оролцох болно. Ши Жиньпин энэ үеэр уг форумд оролцсон бусад улсын удирдагчдыг хүлээн авч уулзах болно.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123416755