Ши Жиньпин Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзав
2018-04-11 16:40:34 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хайнаний Бө-Аогийн 4-р сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ (сурвалжлагч Хөү Лижюнь, Ү Күньпэн) Хятад улсын дарга Ши Жиньпин 10-ны өдөр Хайнань мужийн Бө-Ао дахь Төрийн зочид буудалд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин, Хятадын тал Хятад Монголын харилцааг хөрш орнууд хоорондын гадаад харилцааны чухал байранд тавьсаар ирсэн. Бид нар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулж, дотно, итгэлтэй, хүртээмжтэй, багтаамжтай хөрш оронтойгоо найрсаг харилцаж, хөрш орноо түнш болгох хөрш орнууд хоорондын гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж, Монгол улс лугагийн харилцааг гүнзгийрүүлнэ. Одоохонд, Хятад Монголын харилцаа шинэ түүхэн шатанд оршиж бий, талууд харилцан итгэлцэн, хамтран ажиллаж, хамтаар амжилтад хүрэх зарчмын дагуу аз тохиолыг амжин Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин бас, талууд харилцан голлох ашиг тусаа үнэнхүү хүндэтгэж харгалзах хэрэгтэй. Хятадын тал Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмэн бие даасан хөгжлийн замаар замнахыг хүндэтгэсээр ирсэн. Хятадын тал дуртайяа Монголын талтай дээд төвшний харилцаа хийгээд бүх төвшний харилцаагаа нягтруулж, "нэг бүс нэг зам” санаачлага хийгээд Монгол улсын “хөгжлийн зам” санаачлагыг уялдуулсаны улмаас тохиож байгаа чухал аз завшааныг амжиж, бүх салбар дахь хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн харилцааг тэлнэ. Монголын тал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын арга хэмжээ хийгээд хөгжилд идэвхтэй оролцохыг Хятадын тал баярлан угтана гэжээ.

У.Хүрэлсүх, Дарга Ши Жиньпингийн үдээс өмнө хийсэн чухал илтгэл хүмүүст гүн суугдал үлдээлээ, танай санаачилсан нээлттэй багтаамжтай хөгжил нь Монгол улсыг багтаасан улс орнуудад улам өргөн дэлгэр аз тохиол хангаж бий. Хятад улс лугагийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох юм. Харилцан хүндэтгэх бол хоёр орны харилцааны улс төрийн суурь болно гэдгийг Монголын тал дэмжиж байна, нэг Хятад улс гэх бодлогыг бид бат мөрдөж, Тайвань хийгээд Төвд бол Хятадын салшгүй хэсэг, Тайваний асуудал хийгээд Төвдийн хэрэг явдал нь Хятадын дотоод засгийн хэрэг гэж үздэг. "Нэг бүс нэг зам” санаачлагыг Монголын тал дэмждэг, Монгол Хятадын хөгжлийн стратегийн уялдаа жич бүх салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Хятадын тал Солонгосын хойг жич зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван тогтуун байдалд үзүүлж байгаа чухал хувь нэмрийг дээд хэмжээгээр магтан сайшааж бий гэжээ.

Дин Шюешян, Лю Хэ, Ян Жечы, Ван И, Хэ Лифан нар уулзалтад оролцжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122665197