Элчин сайд Цай Вэньрүй Монгол Улсын шинээр томилогдсон Шадар сайд Я.Содбаатартай уулзав
2020-08-12 15:03:52 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 10-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньрүй Монгол Улсын шинээр томилогдсон Шадар сайд Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга Я.Содбаатартай уулзаж, хоёр тал Хятад, Монголын харилцаа, олон салбар дахь хамтын ажиллагааны тойронд санал бодлоо солилцжээ.

Элчин Сайд Цай Вэньрүй ноён Я.Содбаатарын шинэ тушаалд томилогдсонд баяр хүргэж хэлэхдээ, “Хятад Монгол хоёр орон бол найрсаг хөрш, бүх талын стратегийн түншлэлийн харилцаатай орон юм. Талууд харилцаагаа гадаад харилцааны бодлогын чухал чиглэл болгон хөгжүүлж, хоёр орны харилцаанд сайн суурь тавьсан. Хятадын тал Монголын талтай хамтран, хоёр орны дээр зиндааны харилцааг эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцэлийг бэхжүүлж, эдийн засаг, худалдааны идэвхтэй хамтын ажиллагааг ахиулан, иргэд хоорондын нөхөрлөлийг өргөжүүлж, Хятад Монголын харилцааг тасралтгүй шинэ түвшинд гаргахыг ахиулна. Цар тахал, мөн тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийн өмнө, Хятадын тал Монголын талтай хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, тахлын эсрэг хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажил, үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх хурдацыг нэмэгдүүлж, иргэдийн амьдралд ач тус хүргэхэд бэлэн байна” гэжээ.

Я.Содбаатар хэлэхдээ, “Монгол, Хятад хоёр орны дунд шийдэгдээгүй асуудал гэж үгүй, хоёр орны харилцааны хөгжилд өргөн их боломж гарч ирж байна. Монгол улсын шинэ засгйин газар Хятад улс лугаагийн харилцааны хөгжлийг маш чухалчлан үзэж, Хятадын талтай хамтран хоёр орны дээд зиндааны харилцаа, олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газар Хятадын талтай тахлын эсрэг хамтын ажиллагаагаа улам чангатгаж, ялангуяа “Ногоон гарц”-ыг сайтар ашиглан, шаардлагатай боловсон хүчний солилцоо, том төслийн хамтын ажиллагааг ахиулан, эд засгийн хүндрэлийг аль болох хурдан даван туулахыг хүсэж байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126358713