Өвөр монголын тал нутгийн экологийн хамгаалалтын ажил илэрхий үр дүнд хүрчээ
2020-08-06 09:44:17 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ\Ли Чянь\ ӨМӨЗО сүүлийн жилүүдэд тал нутгийн экологийг хамгаалах, сэргээх хүрээнд олон арга хэмжээ хэрэгжүүлж, тал нутгийн экологийн орчныг хамгаалж, сэргээх ажил илэрхий үр дүнд хүрч, ӨЗО-ны экологийн орчин илт сайжирчээ.

Тал нутгийн экологийн хяналтын системд харуулснаар, 2019 онд Өвөр монголын тал нутгийн ургамлын бүрхэц дунджаар 44 хувийг эзэлж, 2010 оныхоос 7 хувиар нэмэгджээ. Цөлжилтийг үр дүнтэй бууруулж, тал нутгийн өвс бэлчээрийн сэргэлт нэмэгдэж, биологийн олон янз байдал өдөр ирэх тусам нэмэгдэж, экологи сайжирч байна.

ӨМӨЗО-ны ой мод, бэлчээр нутгийн 2-р зэрэглэлийн хянан байцаагч Дүн Шүхуа, “Өвөр монгол нь Хятад улсын хэмжээнд анх удаа нутаг бэлчээрийг ашиглаж хэрэглэх тогтолцоонд өөрчлөлт хийж, “Мал бэлчээрийн хос эзэгнэлт”, “Хоёр эрх нэг дүрэм” зэрэг бодлого хэрэгжүүлж, хүн,мал, бэлчээр, хариуцлага, эрх, ашиг зэргийг нэгтгэн зохицуулж, бэлчээрийг ашиглаж эзэгнэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хөгжил, үйлдвэрлэлийн үйл явц дахь хээр талын экологийг үр дүнтэй хамгаалж чаджээ” гэв. Өнөөгийн байдлаар Өвөр монголд нийт 69 сая га орчим талбай бүхий бэлчээр нутгийг хувьчилсан нь 2010 оны бэлчээр нутгийн талбайн 90-ээс дээш хувийг эзэлжээ. Мөн 59 сая га орчим талбайг “Үндсэн хэрэглээний бэлчээр нутаг” гэж тогтоосон нь нийт талбайн 78 хувийг эзэлж, нийт 2 сая 570 мянган айл, 7 сая 290 мянган хүнийг хамарчээ.

Өвөр монголын тал нутгийн нөөц баялгийг хянах, экологийн орчинд үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж, орчин үеийн технологийг ашиглан, “Тэнгэр газрыг уялдуулах” хяналтын аргаар, хөдөлгөөнт, оновчтой, бүхнийг хамарсан хяналтын системийг бүрдүүлэн, экологийн байдлыг цаг алдалгүй ойлгож, макро бодлого тогтоох, экологийг хамгаалах бүтээн байгуулалт хийх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг талд чухал ач холбогдол үзүүлж байна.

Үүний зэрэгцээ Өвөр монгол нутаг бэлчээрийг хамгаалах хууль тогтоомжоо эрчимжүүлж, жилд нутаг бэлчээртэй холбоотой хэргийг бүртгэсэн, тасалсан норм нь 98 хувийг давж, нутаг бэлчээрийг эвдсэн хууль бус ажиллагаанд үр дүнтэй цохилт өгч байна. Мөн нутаг бэлчээрт сөрөг нөлөөтэй амьтдын нөлөөллөөс сэргийлэх хүчин чадал сайжирч, урьдчилан тооцоолж мэдэгдэх, ерөнхийд нь сэргийлж хориглох талд илт үр дүнд хүрчээ.

Өдоогийн байдлаар ӨЗО, аймаг хот, хошуу шянь, малчин тариачдын төлөөлөл гээд нийт 4 шатны хянан шалгалтын системийг бий болгож, сэргийлэн хориглох ажилд шинжлэх ухаанч үндэслэл хангаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126331709