“Цар тахлын үеийн Хятад, Монголын эдийн засаг, худалдааны харилцаа” видео семинар болов
2020-07-28 11:32:33 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Худалдааны ерөнхий нийгэмлэг голлон зохион байгуулж, Өмнөговь Нөөцийн групп хамтран зохион байгуулсан "Цар тахлын үеийн Хятад, Монголын эдийн засаг, худалдааны харилцаа" сэдэвт видео семинар 7-р сарын 23-ны өдөр, Монгол Улсын Улаанбаатар, Хятадын Бээжин, Хөххот, Шэньян зэрэг хотуудад болж өнгөрлөө.

Хурлын үеэр Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ерөнхий бизнесийн холбооны дарга Ян Шаочи хэлэхдээ Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ерөнхий бизнесийн холбоо цар тахлын үед Ү Хань хотод мөнгө, эд зүйл нийт 500 гаруй мянган юаний хандив өргөсөн байна. Энэхүү тахал нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт, хохирол учруулж, боловсон хүчин Монголд орж чадахгүй байгаа тул олон аж ахуйн нэгжүүд хагас жилээс илүү түр зогссон бөгөөд дахин сэргэхийг хүлээж байна. Цар тахлын шинэ хэвийн нөхцөлд ажил, үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх нь Хятадын санхүүжилттэй бүх аж ахуйн нэгжүүдийн хувьд тулгамдсан асуудал болж байгааг тэрбээр цохон тэмдэглэв.

Оролцсон эрдэмтэн судлаачид "Цар тахлын үеийн Хятад, Монголын эдийн засаг, худалдааны харилцаа" сэдвийг хөндөж, "Хятад улсын эдийн засаг ба тахлын үеийн Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ боломжууд", " Коронавирусийн Хятад, Монголын эдийн засгийн харилцаанд үзүүлэх нөлөө", "Хятад, Монголын эрүүл мэндийн нийгэмлэгийн бүтээн байгуулалт, тахал өвчинтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах" зэрэг асуудлуудыг хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлын хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд үзүүлж буй нөлөөллийг янз бүрийн өнцгөөс нь судалж, ажил, үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх боломж, арга замыг судалж, санал, зөвлөмж гаргаж, өөрсдийн санал, бодлыг дэвшүүлсэн байна. Оролцогчид Хятад, Монгол хоёр улсын хооронд үүсээд буй шинэ хэвийн байдалд дасан зохицож, эдийн засаг, худалдааны харилцаа, боловсон хүчний солилцоогоо аль болох богино хугацаанд үргэлжлүүлж, өргөжүүлэх хэрэгтэй бөгөөд хоёр орны хооронд тахлын халдвар тархаагүй хамтын ажиллагааны тахлын эсрэг ажлын үр дүнг нэгтгэж, аж ахуй нэгж, иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх шаардлагатай гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126294357