Хятадын үүрэн телефон холбооны хэрэглэгч 1.3 тэрбумыг давжээ
2020-07-27 10:00:35 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ/Сурвалжлагч Юй Жюньже/ Хятадын интернетийн 19-р их хурал 23-нд онлайнаар нээгдэв. Нээлтэд нийтэлсэн “Хятадын үүрэн телефон холбооны хөгжлийн тайлан 2020”-д харуулснаар, 2019 оны сүүлч хүртэл, Хятадын үүрэн телефон холбооны нийт хэрэглэгч 1 тэрбум 319 саяд хүрч, дэлхийн нийт хэрэглэгчийн 32.17 хувийг эзэлжээ.

Тайланд харуулснаар, өнгөрсөн онд Хятадын цахим худалдааны гүйлгээний хэмжээ 34 триллион 810 тэрбум юаньд хүрснээр дэлхийн цахим худалдааны тэргүүн зах зээл болжээ. Интернет гүйлгээний нийт өртөг 249 триллион 880 тэрбумд хүрч, үүрэн телефон холбооны хэрэглээ нь дэлхийн тэргүүлэх түвшинд хүрчээ. Мөн бүх Хятадын дижитал эдийн засгийн нэмэгдсэн өртөг 35 триллион 800 тэрбум юаньд хүрсэн нь дэлхийд хоёрдугаарт жагсжээ.

Эх сурвалжаас үзвэл, Хятадын интернетийн 19-р их хурал энэ сарын 23-25-ны өдрүүдэд онлайнаар явагдав. Хурал нь онлайн хэлэлцүүлэг, онлайн үзлэг, онцлогт үйл ажиллагаа зэрэг гурван агуулгаар явагдаж, 5G, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн интернет, блокчейн зэрэг сэдвүүдийг хөндөж, нийт 30 гаруй удаагийн хэлэлцүүлэг болжээ. Хуралд холбогдох засгийн газрын удирдагчид, судалгааны байгууллагуудын мэргэжилтэн судлаачид, интернетийн компаниудын төлөөллүүд хамтдаа оролцож, интернетийн хөгжлийн замыг эрэлхийлэн хэлэлцэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126288405