Гадаадад нээлттэй байлгах 5 их арга хэмжээг бүгд хэрэгжүүлжээ
2020-06-30 15:38:50 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Нэг жилийн өмнөх 6-р сарын 28-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Японы Осакад болсон Их 20-ын бүлгийн удирдагчдын 14-р дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох үеэр “Хамтаар урагшилж, чанарын өндөр төвшин дэх дэлхийн эдийн засгийг байгууляа” гэсэн сэдвээр үг хэлж, Хятад улс улмаар нээлттэй байлгах 5 их арга хэмжээ: тухайлбал зах зээлийг улмаар нээлттэй байлгах, импортыг өргөтгөх, бизнесийн орчныг үргэлжлэн сайжруулах, эрх тэгш байхыг бүх талаар хэрэгжүүлэх, эдийн засаг худалдааны хэлэлцээрийг ахиулахыг зарласан юм.

Нэг жилийн дараа дэлхийн эдийн засаг уналтад орж, цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа боловч дээр дурдсан 5 их арга хэмжээг алхам дараатай хэрэгжүүлж, Хятад улс өөрийн амлалтаа биелүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126170773