Үндэсний аюулгүй байдлын хуулийг дэмжинэ
2020-06-23 09:22:49 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн олон салбарын албаны хүмүүс 21-ний өдөр хэлэхдээ, Хонконгтой холбоотой үндэсний аюулгүйн байдлыг хамгаалах тухай хууль тогтоомжийг бүх хүчээрээ дэмжиж, холбогдох хууль Хонконгод үр дүнтэй хэрэгжихийг баталгаажуулж, үндэсний аюулгүй байдлыг хамгаална гэжээ.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Жэн Рүөхуа мөн орой мэдэгдэл хийж, Хонконгт үйлчилж буй үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоомж нь үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж буй цөөн тооны хууль бус гэмт этгээдийн хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, залхаан шийтгэх зорилготой бөгөөд Хонконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдал, "нэг улс, хоёр систем" -ийн бодлого тогтвортой хэрэгжихийг хангах явдал юм гэжээ. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга Ли Жячао, онцгой бүсийн захиргааны хууль сахих салбарын зургаан дарга нар ч уг хуулийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэв.

Нийгмийг аюулаас хамгаалах газар онцлохдоо, Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах хууль тогтоох нь ямарваа улс орныг хагалан бутраах, төрийн эрхийг урвуулан ашиглах, террорист үйл ажиллагаа, гадаадын болон хилийн чанадын хүчинтэй сүлбэлдэж үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж буй гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, залхаан шийтгэхийн төлөө юм. Мөн цөөн тооны үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж буй гэмт хэрэгтнүүдэд чиглүүлж байгаа бөгөөд хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа Хонконгийн олонх тооны иргэдийн аюулгүй байдал, үндсэн ашиг сонирхлыг баталгаажуулж, Хонконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдлыг хамгаалах зорилготой юм гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126148308