Шиньжяны бодит байдал Америкийн улс төрчдийн цуу яриаг хуу татав
2020-06-22 09:18:47 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Америк саяхан Уйгарын хүний эрхийн бодлогын тухай хууль хэмээх төсөлд гарын үсэг зурж баталсан нь Шиньжяны хүний эрхийн бодит байдлыг гутаан доромжилж, Хятадын засгийн газрын Шиньжяны талаарх бодлогыг хар хортой гүтгэж, Шиньжяны 25 сая олон үндэстний ард түмнийг багтаасан Хятадын бүх ард түмний уур хилэнг дэгдээсэн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн шударга ёсны хүчнийхэн ч үүнийг буруушаав.

Урт удаан хугацааны хөгжлийн явцад ялангуяа сүүлийн жилүүдэд терроризм болон хэт даврагчидтай үр дүнтэй тэмцсэнээр Шиньжян хөгжил цэцэглэлтий шинэ эрин үеэ угтсан юм.

Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд Шиньжянд террорист халдлага ганц ч удаа гараагүй. ХКН-ын XVIII их хурлаас хойш Шиньжяны ДНБ-ний жилийн дундаж өсөлт 8.5% байсан бөгөөд ядуурлын тохиолдол 2013 оны эцэст 19.4 хувь байснаас 2019 оны эцсээр 1.2 хувьд хүртэл буурчээ. Шиньжяны аялал жуулчлалын салбар хурдтай хөгжиж, тогтвортой хөгжилд асар их түлхэц үзүүлсэн юм.

Шиньжянд 28000 гаруй шашны сүм хийд байдаг бөгөөд 30000 орчим шашны багш ажилчидтай. Дунджаар лалын шашинтай 530 хүн тутамд нэг сүм хийд байдаг бөгөөд энэ нь лалын шашинтай орнуудтай харьцуулбал өндөрт тооцогдох үзүүлэлт юм.

Одоогийн байдлаар Шиньжян олон нийтийн төсвийн нийт зарлагын 70 гаруй хувийг иргэдийн амьжиргаанд зарцуулж байгаа бөгөөд үүнд боловсрол нь чухал салбарт тооцогдож байна. Шиньжян мөн “Бүс ба Зам” төслийн зангилаа бүс нутаг байж, Евразийг холбох боомтын давуу талтай. 2019 онд Шиньжяны импорт, экспортын нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар нэмэгджээ.

2018 оны сүүлчээс хойш 91 улс орноос урд хожид 1000 гаруй хүн Шиньжянд айлчилсан юм. Тэдний Шиньжянд аялахдаа үзсэн, сонссон зүйл нь Америкийн зарим улс төрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэлсэн үгнээс тэс өөр байсан юм.

Шиньжяны бүх үндэстний ард түмний амь насны аюулгүйн байдал ноцтой аюул заналхийлэлд өртөх үед Америкийн нөгөө бүлэг улс төрчид сохор дүлий мэт авирлахаар үл баран террорист этгээдэд дэмжлэг үзүүлж, санхүүжүүлж байсан. Харин Шиньжян дахь террорист үйл ажиллагааг үр дүнтэй таслан зогсоож, ардын амьдрал урьд өмнө байгаагүй тайван амгалан болох үеэр тэд “Хүний эрх” хэмээх нэрийн дор Хятадын үндэстний харилцааг өдөөн хатгаж, Шиньжяны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн оролдлогыг хийж байна.

Тэд террористуудтай нэгдэхийг хүсэж байна уу? “9.11”-ийн гашуун түүх хангалттай биш байгаа гэж үү? Тэд Шиньжяны ард түмний сайн сайхан амьдралыг огт хайхралгүй, зөвхөн Шиньжян хэмээх нэрийг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятад улсын хөгжлийг сааруулах оролдлогоо биелүүлэх гэж байгаа хэрэг юм.

Шиньжяны асуудлаар Шиньжяны ард түмэн л хамгийн шударга үгийг хэлж чадна. Аливаа цуу яриа, гүтгэлэг Шиньжяны хөгжил, дэвшлийн зам мөрийг баллаж чадахгүй. Шинэ эрин үед Хятадын бүх үндэстэн “анар жимс шиг эв нэгдэлтэй” амьдарч байгаа бөгөөд Хятадын үндэстний эх орныхоо эв нэгдлийг хамгаалах, хөгжлийн зорилгоо биелүүлэх зориг итгэл хэзээ ч гуйвшгүй юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126143796