"Ковид-19-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан ном нийтлэв
2020-06-07 15:17:42 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын засгийн газар 6-р сарын 7-нд"Ковид-19-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан ном нийтэлж, Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийх, авран туслах үр дүнтэй арга туршлагаа хуваалцан, эв санаа нэгтэй хамтран ажиллах, халдварыг даван туулснаа танилцуулав.

37 мянган үсэг бүхий тус цагаан номд "Ард түмнээ дээдлэх" үзэл баримтлалыг олон дахин дурдаж, "бүх хүчээ дайчлан" амь насыг аварсан тухай онцлон дурджээ. Энэ зүйл нь Хятад улс богинохон 3 сарын хугацаанд халдварын эсрэг чухал үр дүн гаргасны чухал туршлага юм.

Халдвар дэгдсэний дараа Хятадын улсын дарга Ши Жиньпин ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг чухалд үзэхийг онцлон, 14 удаа Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурал, 4 удаагийн Тав хорооны улс төрийн товчооны хурал болон бусад чухал хурал хуралдуулан, Бээжин,Үхань зэрэг бүсэд ажиллан,цаг тухайд нь халдвараас урьдчилан сэргийлэх шийдвэр гарган ажиллав.

Иран улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Мохаммад Кешаварзадех хэлэхдээ, Хятад улсын халдвартай тэмцэх явц дахь "Ард түмнээ дээдлэх" үзэл баримтлал нь хүмүүсийн сэтгэл хөдөлгөсөн гэжээ. Сербийнолон улсын улс төр эдийн засаг судлах төвийн судлаач ИвонаЛаджевак хэлэхдээ, халдвар гарснаас хойш Хятадын засгийн газар ард түмний амь насны аюулгүй байдлыг эн тэргүүн байранд тавьж, нэг улс орны хийж чадах бүх хүчин чадлаа дайчлан ажилласан гэжээ.

Халдвартай тэмцэх ажилтай өөрцгүй үйлдвэрлэлээ сэргээхэд ч мөн ингэж ажилласан. Хямралыг завшаан болгон ашиглаж, эв санаа нэгтэй хамтран ажиллаж хөгжлийн олон зорилтоо тогтсон хугацаандаа биелүүлж, сайн сайхан ирээдүйн төлөө хүчин зүтгэж, дэлхийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт Хятад улс бүрэн итгэлтэй байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126086017