“Ард иргэд эрхэм дээд” үзэл баримтлалыг харуулав
2020-05-28 09:52:09 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ жилийн "Хоёр чуулган"-ы үед төлөөлөгчид гишүүд болон олон багийнхантай санал солилцох явцад, ард иргэд юунаас ч эрхэм дээд хэмээх сэдвийг олон удаа хөндөн, ард иргэдээр төв болгох гүн зузаан сэтгэлээ илэрхийлсэн юм.

Энэ жил ер бусын жил болж байна. Оны эхэнд БНХАУ-ын түүхэн дэх тархалтаар хамгийн хурдан, халдварын цар хүрээ хамгийн өргөн, урьдчилан сэргийлж хянахад хамгийн бэрхшээлтэй олон нийтийн эрүүл мэндийн хэрэг гарсан юм. Хамтын хүчин зүтгэлээр 3 сар орчим хугацаанд стратегийн чанартай үр дүнд хүрлээ, хоёр чуулганы үеэр цар тахлаас урьдчилан сэргийлж хянах, эдийн засгийн хөгжил нь хүмүүсийн анхаарал хандуулж буй гол сэдэв болж байна.

22-ны өдөр Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үедээ Ши Жиньпин "Ард иргэд юунаас ч эрхэм дээд гэдэг нь юуг хэлж байгаа вэ? Нэг өвчтөний төлөө олон хүн зүтгэдэг нь ямар ч үнэ өртөг зарцуулахаас буцахгүй байгааг жинхэнэ харуулсан юм" гэжээ. Хүбэй мужийн ардын төлөөлөгч сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Хүбэй мужид шинэ коронавирусийн халдвар авсан 80 насыг давсан 3000 гаруй өвчтөнийг эмчилсэн бөгөөд 87 настай нэг өвчтөнийг 10 гаруй сувилагчид хэдэн арван өдрөөр асран байж эдгээсэн гэжээ. Энэ түүх надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ хэмээн Ши Жиньпин ярьж байлаа. Тэрээр ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг шийдвэр байршуулалт болон бодит ажилд хэрэгжүүлж, ард иргэдэд түшиглэн, ард иргэдэд үр өгөөж хүртээхийн гүн гүнзгий утга агуулгыг тайлбарласан юм.

"Би Хүбэйн төлөөлөгчидтэй заавал уулзах хүсэлт тавьсан. Та нар бол Хүбэй мужийн 60 сая иргэдийн төлөөлөл, би та нартай уулзъя гэсэн юм" гэж Ши Жиньпин Хүбэй мужийн төлөөлөгчидийн хэлэлцүүлэгт оролцох үедээ ярьж байлаа.

3-р сард Ши Жиньпин Үханьд ажилласан бөгөөд олон ажилтай танилцаж, иргэдийн үндсэн амьжиргааг баталгаажуулах хэрэгтэй гэсэн юм.

Цар тахлаас урьдчилан сэргийлж хянах болон эдийн засгийн хөгжлийн хувьд "Ард иргэд төвтэй" үзэл баримтлалаа хэрэгжүүлсээр ирлээ. Эдийн засгийн үндсэн байдлыг тогтвортой байлгаж, иргэдийн амьжиргааг баталгаажуулах нь Хятадын эдийн засгийн одоогийн чухал үүрэг болж байна. Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны Эдийн засгийн хамтарсан хэсгийн хэлэлцүүлэгт оролцох үедээ Ши Жиньпин Хятад улсын эдийн засагт тулгарч буй нөхцөл байдал болон Хятад улсын давуу талын талаар шинжилгээ хийж, хямралын үед шинэ боломжийг эрэлхийлж, шинэ нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй хэмээн онцолжээ. Дотоодын эрэлт хэрэгцээний хөгжлийн хөдөлгөх хүчээр зорилт болгож, боловсронгуй тогтолцоог бий болгох хэрэгтэй. Үүний зэрэгцээ эдийн засгийн даяаршлын чиглэлээр гуйвшгүй замнаж, нээлттэй, хүлээцтэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтаар ялалт байгуулахын төлөө хичээн зүтгэж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахыг дэмжих ёстой гэжээ.

"Бид түүхийн зөв талд зогсох ёстой" гэж Ши Жиньпингийн дурдсан үзэл бодол нь дэлхийн эдийн засгийн хөгжил, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах асуудлаар том гүрний удирдагчийн үүрэг хариуцлагаа тууштай ухамсарлаж буйг харуулсан юм.

Ши Жиньпин ядуу амьдралтай хүмүүст үргэлж анхаарлаа хандуулж байдаг. Эдийн засгийн салбарын хамтарсан багийн хэлэлцүүлэгт оролцох үедээ ядуурлыг бууруулах асуудлыг дахин дурдаж, ард иргэд ялангуяа малчин тариачдад илүү туслах хэрэгтэй гэсэн юм. Ийнхүү Хятад улсын дээд удирдагчийн ард иргэдээ гэсэн хайр сэтгэлийг гүнээ харуулсан бөгөөд ядуурлыг бууруулах зорилгоо товлосон хугацаандаа биелүүлэх итгэл үнэмшлийг харуулж чаджээ.

"Хоёр чуулган" -ы үеэр Ши Жиньпин ард иргэд төвтэй хөгжлийн үзэл баримтлалаа бүрэн харуулсан юм.

ХКН ард түмнээ удирдан дайчилж хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсний үндсэн зорилго бол ард иргэдийг сайн сайхан амьдралтай болгохын төлөө юм. Хойшид мөн энэ үзэл баримтлалаа эрс хэлбэрэлтгүй баримтлах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126042730