УТЗЗ-ний хурлын хэвлэл мэдээллийн ярилцлага авах арга хэлбэрт төлөвлөлт хийв
2020-05-21 10:48:17 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Их хурлын хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь танилцуулахдаа, халдварын байдлыг урьдчилан сэргийлж, хяналт тавих шаардлагаар хурал эхлэх цаг болон хэвлэл мэдээллийн ярилцлага авах арга хэлбэрт төлөвлөлт гаргаж, Бээжингээс бусад газрын цөөн тооны дотоод гадаадын сэтгүүлчдийг Ардын Их Хурлын Танхимд урьсан байна. Онлайн видео, бичлэгээр дамжуулах сэтгүүлчдийн гуравдугаар талбайг зохион байгуулж, дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхнийг видео, интернэт, бичлэгээр ярилцлага хийхийг уриалж байна. Мөн бүх төлөөлөгчдийн оршин суух байранд онлайн видео ярилцлагын өрөө гаргажээ. УТЗЗ-ний албан ёсны вэбсайтад хурлын хуваар, үндсэн бичиг баримт, материал зэргийг цаг тухайд нь нийтэлж, хурлын хэвлэл мэдээллийн баг болон оршин суугаа байрны хэвлэл мэдээллийн ажилтнаас дотоод гадаадын сурвалжлагчдад идэвхтэй үйлчилгээ үзүүлнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126013517