XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурал өндөрлөв
2020-05-20 09:59:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн цахилгаан мэдээ: XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны Дарга нарын 53 дугаар удаагийн хуралдаан энэ сарын 11-ний өдрийн үдээс хойш Бээжинд болж, байнгын хорооны дарга Ли Жаньшү хуралдааныг даргалав. Хуралдаанаар, XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурлыг 5-р сарын 18-нд Бээжинд хуралдуулах шийдвэрийг гаргажээ.

Энэ сарын 11-нд, XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны Дарга нарын 53 дугаар удаагийн хуралдаан Бээжин дэх Ардын Их Хурлын Ордонд болж, байнгын хорооны дарга Ли Жаншү хуралдааныг даргалав. Хурлаар, XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурлыг 5 дугаар сарын 18-нд Бээжинд хуралдуулах шийдвэрийг гаргажээ. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Вэйбин \

XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурлын нэгэн чухал үүрэг нь тун удахгүй болох XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы бэлтгэлийг хийнэ. Байнгын хорооны дарга нарын хуралдааны саналаар, Байнгын хорооны XVIII хуралдаанаар XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар хянан хэлэлцэх БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлангийн эх нооргийг хянан зөвшилцөж, байнгын хорооны дарга нарын хуралдаанаар XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганд хэлэлцэх асуудлын хөтөлбөрийн эх нооргийн санал, XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы Тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн дарга нарын нэрсийн эх нооргийн санал, XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар дагалдан оролцох хүмүүсийн нэрсийн эх нооргийн саналын тухай хянан хэлэлцэж, холбогдох томилгоо, халах асуудлыг зөвшилцөнө.

Мөн Хуралдаанаар, БХАТИХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэнь-үгээс XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурлын хөтөлбөрийн эх ноорог, цагийн хуваарь болон XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы хөтөлбөрийн эх ноорог, цагийн хуваарь, Тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн дарга нарын нэрсийн эх ноорог, дагалдан оролцох хүмүүсийн нэрсийн эх ноорог зэргийн талаар тайлан хийжээ. БХАТИХ-ын Байнгын хорооны холбогдох нарийн бичгийн даргын орлогч, Тамгын газрын судалгааны албаны хариуцлагатай хүмүүс БХАТИХ-ын Байнгын хорооны XVIII хурлын холбогдох хөтөлбөрийн тухай тайлагнав.

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ван Чэнь, Цао Жяньмин, Жан Чүньшянь, Чэнь Юе-юе, Жи Биншуань, Аркен Имирбаки, Вань Эшян, Чэнь Жү, Ван Дүнмин, Бадамцэрэн, Дин Жүнли, Хао Минжинь, Цай Дафэн, Ү Вэйхуа нар хуралд оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126008271