Монгол бичгээр хийгдсэн видео бичлэгийн ууган аппликэйшин “Хөлөг видео” ашиглалтад орлоо
2020-05-18 09:50:28 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Д. Хүүхэнсоль\ Монгол бичгээр явагдаж буй нэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бас нэгэн шинэ давалт буюу Хятадын хэмжээнд монгол бичгээр хийгдсэн видео бичлэгийн ууган аппликэйшин хэмээгдсэн ӨМӨС-ны “Хөлөг видео” энэ сарын 17-нд Хөх хотноо ашиглалтад орлоо.

Уг аппликэйшин нь 2016 онд ашиглалтад орсон Хятадын хамгийн анхны бие даан судлан бүтээсэн хувийн оюуны өмчтэй монгол хэлний мэдээллийн нэгдсэн хэрэгсэл болох ӨМӨС-ны “Хөлөг” аппликэйшинд суурилан бүтээгдсэн тусгай видео бичлэгийн аппликэйшин болох юм. “Тэргүүн нүүр”, “Сонгодог мэдээлэл”, “Шууд нэвтрүүлэг”, “Бичлэг”, “Кино жүжиг”, “Дуу хөгжим”, “Фото” гэх 7 сувагтай, “Видео”, “Аудио”, “Үүлэн үйлчилгээ”, “Телевиз”, “Миний” зэрэг 5 тусгай нүүр хуудастай, агуулгыг хуваалцах ба сэтгэгдлээ хуваалцах чадамжтай.

Нээлтийн арга хэмжээний үеэр зохион байгуулагчидын зүгээс монгол видео бичилгийн тэмцээн зохион байгуулах тухайгаа зарлав. Тэмцээнд оролцох бүтээлийг мөн өдрөөс эхлэн 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл элсэх юм байна. \Зургийг ӨМӨС-ны сурвалжлагч Бао Хун\

 

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701125998595