Шинэ коронавирус амьтнаас үүсэлтэй гэдгийг гэрч баримт нотолж байна
2020-04-23 09:26:24 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ, ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч 21-нд хэлэхдээ, өдгөө хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээнд шинэ коронавирусийн үүслийн тухай гаж номлол болон хуйвалдааны онол газар авч байна. Гэрч баримтад үндэслэвэл, энэ вирус лабораторид зохиогдсон бус харин амьтнаас үүсэлтэй юм гэжээ.  

ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фадра Шайб НҮБ-ын Женев дахь хэрэг эрхлэх газрын ээлжит хэвлэлийн хуралд хэлэхдээ, тус байгууллага өдгөө хоёр төрлийн том тахал өвчинтэй тэмцэж байна. Нэг нь коронавирус, нөгөөдөх нь болохоор худал цуурхал юм. Сүүлийн үе хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээнд газар авч буй шинэ коронавирусийн талаарх гаж номлолд чиглүүлэн тэрээр хэлэхдээ, гэрч баримтад үндэслэвэл, энэ вирус лабораторид зохиогдсон бус харин амьтнаас үүсэлтэй юм гэжээ.  

Тэрээр цохон тэмдэглэхдээ, өдгөө талуудын хамтын анхаарал бодит байдал төвлөрөх ёстойгоос бус харин цочин хэлмэгдэхэд төвлөрөх ёсгүй. Шинэ коронавирусийн эх үүсвэрийг олж авах нь маш чухал, ДЭМБ шинжлэх ухаанд үндэслэн өдий төдий эрдэмтнийг оролцуулан энэ талаар шалгалт хийлгэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125889844