Хөх хот хамгийн дээд хүндэтгэл үзүүлэн Хубэйг дэмжсэн эмчилгээний багаа хүлээн авлаа
2020-04-16 16:11:22 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ /Хао Фанфан/ Хубэйг дэмжиж буцахдаа Өвөр монголын Ордос хотод хэсэг хугацаа амраад өнөөдөр Хөх хотод буцасан 36 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний багаа Хөх хотынхан хамгийн дээд хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа. Ийнхүү Хөх хотоос Хубэйг дэмжихээр мордсон 80 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг бүхнээрээ амар сайхан буцаж ирлээ .

Багийн 36 гишүүн нь Хөх хотоос томилсон гурав дахь баг бөгөөд 9 хошуу шянь дүүргийн Эрүүл мэндийн зөвлөлийн эмч, сувилагчдыг хамарчээ. Уг багийнхан 2-р сарын 16-ны өдөр Үхань хотод хүрч, 3-р сарын 31-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэн нутаг буцахдаа хамтаар Ордос хотод амарчаад ирж байгаа юм.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701125865290