Дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж байна
2020-03-31 10:14:46 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 29-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин борооны дунд Хятадын зүүн өмнөд бүсийн Жэжян мужийн Нинбө хотын Жөүшань боомтод ажиллав. Жөүшань боомт 2019 оны байдлаар жилдээ 1 тэрбум 120 сая тонн ачаа бараа нэвтрүүлсэн хүчин чадлаараа 11 жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. 26-ны орой Ши Жиньпин драга Их Хорийн бүлгийн удирдагчдын цахим уулзалтад "Дэлхийн аж үйлдвэрийн хангамжийн сүлжээг тогтвортой байдлыг хамгаалах" тухай санаачилга дурдсаныхаа 3 хоног хүрэхгүй хугацаанд Жөүшань боомтод ажиллаж буй нь энэ юм. Дэлхийн хэмжээнд цар тахал дэгдэж буй нөхцөлд Хятад улс дэлхийн аж үйлдвэрийн хангамжийн сүлжээг тогтвортой байлгах хамтдаа хамгаалах тухай эерэг дохио өгч байна.

Эдийн засгийн нөхцөл байдал чиглүүлэн 27-нд зохиогдсон ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны хурлаар үйлдвэрлэлээ сэргээх, зах зээлийн урсгалыг эрчимжүүлэх тухай шийдвэр гаргаснаас гадна, олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын ложистикийн хангамжийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, олон улсын бараа тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлэхийг онцолсон юм.

Хэсэг хугацааны турш, коронавирусийн халдвар нь дэлхийн санхүүгийн зах зээл, үйлдвэрлэлийн хангамжийн сүлжээ болон иргэдийн үйлдвэрлэл амьдралд асар их хохирол учруулав. Зарим орны үйлдвэр зогсож, дэлгүүр хаагдаж, ачаа тээвэр зогсонги байдалд орж, иргэдийн амьдрал болон эдийн засаг унах эрсдэлд тулгараад байна.

Их Хорийн бүлгийн удирдагчдын цахим уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин: Хятад улс олон улсын зах зээлд эмийн найрлага, амьдралын хэрэглээний болон халдвараас сэргийлэх эд материал нийлүүлж, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалан, иргэдийн амьдралын үндсэн баталгааг хангана гэдгээ амласан юм.

ДЭМБ-ын сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, Бээжингийн орон нутгийн цагаар 3-р сарын 30-ны 00:00 цагийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол 638146-д хүрч, 30105 өвчтөн нас барж, дэлхийн 202 улс орон, бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар нь дэлхийн санхүүгийн дэг журам, бодит эдийн засагт үзүүлэх нөлөө нь өргөжсөөр байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125791687