Хятадын эмчилгээний баг Пном Пен-д очив
2020-03-25 10:19:47 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 23-нд Камбожид туслан халдвартай тэмцэх Хятадын эмчилгээний мэргэжлийн баг халдвараас хамгаалах эд бодис авч, тус улсын нийслэл Пном Пен-д очив. Энэ бол Хятад улс АСЕАН-ы орнуудад томилсон халдвартай тэмцэх эмчилгээний анхны баг байж, орон нутагт туслан шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварыг даван туулах юм байна.

Орон нутгийн цагаар 23-ны үдээс өмнийн 8 цаг 40 минутын үеэр, Камбожид туслан халдвартай тэмцэх Хятадын эмчилгээний мэргэжлийн багийн 7 хүн болон Хятадын засгийн газраас Камбожид туслан өгсөн халдвараас хамгаалах эд бодисыг тээсэн тусгай үүрэгийн онгоц тус улсын нийслэл Пном Пен-ий олон улсын онгоцны буудалд газардав. Энэ удаад Камбожид тусалж буй мэргэжлийн багийн гишүүд цөм Гуаншигаас ирсэн бөгөөд Гуаншигийн Эрүүл хамгаалалын газрын дэд дарга, Камбожид тусалж буй мэргэжлийн багийн дарга Ай Шян багийнхаа гишүүдийн байдлыг танилцуулсан байна.

Тэрээр хэлэхдээ: "Энэ удаад манай эмчилгээний баг 7 хүнээс бүрдэв, яг багаа бүрдүүлэх үед, бид олон эрдэм шинжилгээ, мөн шинэ коронавирусийн халдвартай хамтдаа тэмцэх зайлашгүй шаардлага зэргийг бүрэн бодолцсон юм. Бид голцуу амьсгалын дотор салаа, сувилахуй, эмнэлэгийн дотор халдварлах, олон нийтийн эрүүл хамгаалал, лабораторийн шинжилгээ болон хятад эм эмнэлэг зэрэг талын мэргэжилтнийг сонгосон юм. Сүүлийн хоёр сар гаруйн турш эдгээр мэргэжилтэн нар Гуаншид шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх бүх ажилд гар бие оролцсон юм. Мэдлэг туршлагын хувьд, тэдний чадавх ямар ч асуудалгүй юм. Энэхүү багийг бүрдүүлсэн явдал нь Хятадын эрүүл хамгаалалын үндэсний хорооноос Камбож дахь шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх ажилд туслахыг ихээр чухалчилж байгааг харуулсан юм" гэжээ.

Хятадаас камбожид туслах эмчилгээний мэргэжлийн баг тус улсад очсноор, Камбожийн олон салбарын хүмүүс үүнийг ихээр анхаарсан байна. Камбожийн Ерөнхий сайд Хун Сений албаны талын мэдээллийн хэрэгсэл, Камбожийн үндэсний телевиз, Камбожийн хамгийн том сайт болох Fresh News зэрэг гол гол хэвлэл Хятадын мэргэжилтний баг хүрэлцэн очиж бий бүх үйл явцыг ведиогоор шууд цацсан байна.

Камбожийн Ерөнхий сайд Хун Сен албаны талын мэдээллийн хэрэгслээрээ дамжин танилцуулахдаа: Камбожи шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх явдалд Хятадын мэргэжилтний баг туслах болно гэжээ. Камбожийн маш олон интернэт ашиглагчид дээрх шууд нэвтрүүлэгийг үзэх үедээ ихээр дэмжицгээж, “Хятадын засгийн газар болон ард түмэнд талархаж байна", "Камбож Хятадын төмөр мэт найрамдал эвдрэшгүй юм”, “Камбож хамгийн их хүндрэл бэрхшээлтэй байгаа үед, Хятад улс биднийг орхисонгүй явдалд талархаж байна” гэх зэргээр сэтгэгдлээ үлдээсэн байв. Онгоцны буудалд очин Хятадын мэргэжилтний багийг угтсан Камбожийн Эрүүл мэндийн сайд Манбенхен талархлын сэтгэлээ илэрхийлэхдээ: "Энэ нь хүндрэл бэрхшээлтэй үе дэх Камбож Хятадын ахан дүүгийн найр сэтгэлийг харуулав, Камбожийн хааны засгийн газрын ерөнхий сайд Хун Сен болон Ши Жиньпин даргын удирдлага дор, хоёр орны ард түмэн түр цагийн бэрхшээлийг хамтдаа даван туулах болно. Бидний хамтын ажиллагаа эрхбиш баялаг үр дүнд хүрэх юм" гэжээ.

Хятадын талаас хандивласан 8.1 тонн эд бодист N95 маск, эмнэлгийн мэс заслын маск, эмнэлэгийн нэг удаагийн хамгаалалтын хувцас, хэт улаан туяаны термометр зэрэг эмчилгээний эд бодис багтсан байна. Хятадаас Камбожид суугаа Элчин сайд Ван Вэньтянь хэлэхдээ: Камбожид халдвар гарснаас хойш, Хятадаас Камбожид суугаа Элчин сайдын яам хэзээд Камбожийн талтай хамт байж, халдвартай идэвхтэй тэмцэж, “Хятад Камбож сэтгэл нэгтэй байж”, Хятадын ард түмэн хийгээд Камбожийн ард түмэн зовлон зүдүүрийг хамтдаа туулсан юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хятадад халдвартай тэмцэх ажиллагаа хамгийн хүнд хэцүү байсан үед, Хун Сен ерөнхий сайд яаралтайгаар Бээжинд айлчилж, бидний сэтгэлийг дулаацуулсан юм. Өнөөдөр, Хятадын засгийн газар Камбожид эмчилгээний мэргэжлийн багаа илгээж, тусгай үүргийн онгоцоор халдвартай тэмцэхэд хэрэгсэх их хэмжээний эд бодисыг хүргэж ирсэн байна. Энэ бол найрсаг сайн харилцаа, мөн ч Хятад Камбож хүчир бэрхшээлээ хамтдаа хуваалцсан хувь заяаны хамтын цогц болсны бодит илрэл юм" гэжээ.

Ажлын тохируулалтын дагуу, Хятадын эмчилгээний мэргэжлийн баг Камбожид байгаа хугацаандаа, Камбожийн талд технологийн дэмжлэг хангаж, халдвартай тэмцсэн Хятадын туршлагыг хуваалцаж, өвчтөнийг авран туслах талаар жолоодох санал дэвшүүлэх юм байна. Мэргэжилтэд ведио хурал хийх болон мэдээллээ хуваалцахыг биелүүлэхийн тулд, Камбож дэх Хуавэй компаниас эмчилгээний багт тусгайлан Welink тоног төхөөрөмж болон систем хангаж, Хятад Камбож хамтран халдвартай тэмцэх ажлын үр ашгийг дээшлүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль