Олон орон Хятад улсад талархал илэрхийлэв
2020-03-23 09:20:20 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахал олон орон, олон газарт түгэн тархаж буйн хэрээр Хятад улс зарим орнуудад эмчилгээний бараа бүтээгдэхүүн болон хандив олгож, хижиг тахлын эсрэг тэмцсэн арга туршлагаасаа хуваалцсан юм. Үүнд олон орон талархал илэрхийлэв.

21-нд, шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг оношлох 100 мянган ширхэг оношлуур, 10 мянган хамгаалалтын хувцас зэрэг Хятад улсын тусламжийн эмчилгээний бүтээгдэхүүнийг Филиппиний нийслэл Манилад хүргэв. Филиппиний гадаад харилцааны сайд Теодоро Лочен тусламжийн бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёслолын ахуй талбайд хэлэхдээ, Хятад улс дэлхийн олон оронд үлгэр жишиг үзүүллээ, Филиппиний тал өдгөө Хятад улсын хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хятад улс бусад орнууд хижиг тахлын эсрэг тэмцэхэд арга зам зааж өгсөн гэжээ.

Кипр улсын ерөнхийлөгч Анастасиадес 20-нд нийгмийн сүлжээнд сэтгэгдэл бичиж, шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэлд, Хятад улс эмчилгээний бүтээгдэхүүн олгож, хижиг тахлын эсрэг тэмцсэн арга туршлага, шинжлэх ухааны танин мэдэхүйгээ хуваалцсанд бид маш талархаж байна гэжээ.

Гүржийн эрүүл мэндийн яамны сайд 20-нд хэлэхдээ, Хятад улсаас Гүржид хандивласан шинэ коронавирусийн 1000 ширхэг оношлуурын хайрцаг ирэх долоо хоногт ирэх юм. Тухайн үед Гүрж улс вируст шуурхай оношилгоо хийх чадвартай болж, улмаар хижиг тахал түгэн тархахыг нэн сайтар хориглож чадах болно гэжээ.

Чехийн ерөнхийлөгч 19-ний орой хэлсэн үгэндээ, Хятад улс яаралтай тусламжийн эмчилгээний бүтээгдэхүүн олгосонд талархаж байна. Хятад улс бол Чехд эмчилгээний бүтээгдэхүүн олгосон цорын ганц улс юм. Хятад улсаас худалдан авсан эхний хэсэг 150 мянган ширхэг шуурхай оношлуурын хайрцгийг авчирсан, энэ нь Чех улс өвчтөнд оношилгоо хийх хурдыг түргэтгэхэд тустай гэжээ.

Коста Рика-гийн ерөнхийлөгч Алварадо Куесада нийгмийн сүлжээнд хэлсэн үгэндээ, “Хятад улс арга туршлагаа хуваалцсанд Коста Рика талархаж байна. Олон улсын яриа хэлцэл, зохицуулалт бол бид тахлын эсрэг нэн сайтар тэмцэхэд туйлын чухал юм” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125752683