ӨМӨЗО-д “COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол нэмэгдээгүй бөгөөд одоогоор оношлогдсон өвчтөн 9 байна
2020-03-06 12:37:31 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 5-ны өдрийн 7 цагаас 6-ны өдрийн 7 цагийн байдлаар, ӨМӨЗО-д “COVID-19”-ийн халдвараар оношлогдсон тохиодол, сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй бөгөөд шинээр 2 өвчөн илааршиж эмнэлгээс гарч, 1 өвчтөн ноцтой хүнд зэрэглэлээс хүнд зэрэглэлд шилжжээ.

Үүнд Ордос хотын Далад хошуу ба Хөх хотын Юйчюань дүүрэгт тус тус 1 өвчтөн илааршиж эмнэлгээс гарч, Шилийн гол аймгийн Шилийн хотод 1 өвчтөн ноцтой хүнд зэрэглэлээс хүнд зэрэглэлд шилжсэн байна.

Энэ сарын 6-ны өдрийн 7 цагийн байдлаар, ӨМӨЗО-д урьд хожид “COVID-19”-ийн халдвараар оношлогдсон нийт өвчтөний тоо 75-д хүрч, одоо байгаа оношлогдсон өвчтөн 9 хүн, илааршиж эмнэлгээс гарсан тохиолдол 65, нас барсан тохиолдол 1, сэжигтэй өвчтөн илааршиж эмнэлгээс гарсан тохиодол 9, хүдн өвчтөн 2, харин ноцтой хүнд тохилдолгүй болжээ.

Оношлогдсон 9 тохиолдолд:

1. Бугат хотод 3 тохиолдол /Түмэд баруун хошуунд 2, Хөндлөн дүүрэгт 1/

2. Түнляо хотын Хуулин гол хотод 2 тохиолдол

3. Хөх хотын Юйчюань дүүрэгт 1 тохиолдол

4. Улаанцав хотын Хуадэ шяньд 1 тохиолдол

5. Шилийн гол аймгийн Шилийн хотод 1 тохиолдол

6. Улаанхад хотын Онниуд хошуунд 1 тохиолдол.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125671594