Хятадын эх газрын их сургуулийн 5 хичээл төрөл QS дэдхийн их сургуулийн хичээл төрлийн өмнө аравд хамрагдав
2020-03-06 09:55:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ля Шижы\ Их Британи QS глобал боловсролын групп 3-ны өдөр нийтэлсэн хамаг сүүлийн “QS дэлхийн их сургуулийн хичээл төрлийн жагсаалт”-ын үзүүлэлтийг харахад Хятадын эх газрын 3 их сургуулийн 5 хичээл төрөл дэлхийн арван аврагт хамрагдан, 18 их сургуулийн 100 хичээл төрөл дэлхийн 50 аврагт хамрагдав.

Энэхүү хамаг сүүлийн жагсаалтад 48 хичээл төрөл болон 5 их хичээл төрлийн группыг хамарч, дэлхийн 83 улс орны 1368 их сургуулийг үнэлэв.

Энэхүү хамаг шинэ жагсаалтанд Хятадын эх газарт нийт 5 хичээл төрөл дэлхийн 10 аврагт хамрагдан, өнгөрсөн жилээс нэг хичээл төрөл нэмэгдэв. Үүнд Чинхуа их сургуульд 3 \түүхий материал зүй есдүгээрт, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан есдүгээрт, барилга болон бүтэцийн инженериг аравдугаарт\, Бээжин их сургуульд 1 \орчин үеийн хэл зүй есдүгээрт\, Хятадын хөдөө аж ахуйн их сургуульд 1 \тариалан болон ойн аж ахуй аравдугаарт\ тус тус хамрагдав.

QS глобал боловсролын группын танилцуулснаар, уг жагсаалт нь дэлхийн 94 мянган эрх мэдэлт эрдэмтэн бүх талаар үнэлгээ хийн, 44 мяган дэлхийн манлай ажил олгогчоос их сургуулиа төгссөн оюутны ажил олох өрсөлдөх хүчнийг ерөнхийлөн үнэлж, тэрчлэн хамаг том нийтлэлийн сан болох Scopus дахь 22.5 сая судалгааны өгөөлөл болон 162 сая зорвос ишлэлийн мэдээлэлд шинжилгээ хийн бий болсон юм. QS глобал боловсролын групп нь 1990 онд байгуулагдан, жил болгон боловсролтой холбоотой олон жагсаалтыг тогтмол нийтэлдэг юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125670818