Өвөр монголын баруун бүс нутгаас 172 ширхэг эртний хадан зураг олдов
2020-03-06 09:49:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлатийн Хөх хотын энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлгач Урхан\ Сурвалжлагч ӨМӨЗО-ны Алшаа аймгийн түүх соёлын дурсгалт бодисын товчооноос ойлгосноор археологчид Алшаа зүүн хошуунаас шинээр нэгэн хадан зургийн буур илрүүлж, бүтээгдсэн цаг нь чулуун зэвсгий үеэс төмөрлөг зэвсгийн үе хүртлэх 172 ширхэг хадан зураг олдов.

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр хадан зураг нь билүүдэх, цүүцдэн сийлэх болон цөөн хэсэг нь зүсэн сийлэх аргаар бүтээгдэн, хонь, адуу, бар, буга, унаач, туурайн мөр, тэмээ, бурханы нүүрийн дүр, хүн, бэлгийн харьцаа, тэрэг хөсгө зэрэг сэдвээр зохиогдон, эрт дээд үед Алшаагийн тал нутагт амьдарч байсан эртний овог ястан болон үндэстний нийгмийн амьдрал болон шүтээнийг харуулсан юм.

Алшаа аймгийн түүх соёлын дурсгалт бодисын товчооны дарга Жин Шюе-И хэлэхдээ, “Агуулга сэдэв, бүтээсэн ур мэргэжил, илтгээсэн хэлбэр, хэв намба онцлогоос нь харахад эдгээр хадан зургийн цаг хугцаа урт удаан, тэр дундаа хэсэг нь гоц сайхан байж, Алшаагийн хадан зурагт туйлын ховор харагдадаг бөгөөд эрдэм шинжилгээний өртөг туйлын өндөр юм” хэмээв.

Хүн цөөнтэй Өвөр монголын Алшаа аймагт баялаг хандан зургийн нөөцтэй. Алшаа хадан зураг нь ил тод онцлогтой, голдуу зураг нь нягт, тархалтын хүрээ баг, сийлсэн ором шинэ соргог, сүүл үеийн бүтээл олон, сэдэв нь голдуу хүний хөдөлгөнийг илтгэхээр онцлогдсон юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125670797