Пэн Ли-Юань Шри Ланкагийн хүүхдүүдэд хариу захиа илгээв
2020-03-04 10:01:56 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

3-р сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Ли-Юань Шри Ланкагийн Дэви охидын сургуулийн сурагчдад хариу захиа илгээн: Шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буй Хятад улсыг дэмжсэн захиа ирүүлсэн хүүхдүүддээ баярлалаа. Хятад Шри Ланкагийн найрамдлыг өвлөн уламжлахад хувь нэмрээ оруулахыг тань хүсэж байна гэжээ.

Пэн Ли-Юань: Хятад улс шинэ төрийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэж буй хүнд хэцүү үед та нарын илгээсэн захидал, зурсан зургийг хүлээн авсандаа маш баяртай байна. Та нарын зурсан маш хөөрхөн, хайр халамжаар дүүрэн зурагнууд Шри Ланкагийн ард иргэд болон Хятадын ард иргэдийн чин үнэнч нөхөрлөлийг харууллаа. Ши Жиньпин дарга бид хоёрт ёстой таалагдлаа. Хайр халамж бол бид өвчин тахлыг даван туулахын хамгийн хүчтэй эрч хүч юм. Тахал өвчин гарснаас хойш Шри Ланкагийн нийгмийн олон салбарынхан Хятад улсын төлөө даатган залбирч, сайн сайхны ерөөлөө дэвшүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулж, биднийг халамжлан дэмжсээр юм. Өдгөө Хятадын ард иргэд эв санаагаа нэгтгэн бүх хүчээрээ тэмцэж, өвчнөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажил идэвхтэй үр дүнд хүрч байна. Энэ өвчин тахлыг таслан зогсоож чадах итгэл чадвар бидэнд бий гэжээ.

Пэн Ли-Юань: Хятад, Шри Ланкагийн найрамдал урт удаан түүхтэй, та нараас би Хятад, Шри Ланкагийн ард түмний найрамдлын ирээдүйг олж харлаа. Цаг мөчтэй уралдан, шимтэн суралцаж, Хятад, Шри Ланкагийн найрамдлыг дэмжигч бяцхан элч нар болохыг тань хүсэж байна гэжээ.

Дэви охидын сургууль бол орон нутагтаа алдалтай 2000 гаруй хүүхэдтэй улсын сургууль юм. Саяхан уг сургуулийн 43 төлөөлөл хамтран Пэн Ли-Юаньд өөрийн зурсан зургийнхаа хамт захиа илгээж, шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэж буй Хятад улсыг дэмжсэн сэтгэлээ илэрхийлсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125660047