ӨМӨЗО-ы Байгаль орчны танхимын намын багийн гишүүн бөгөөд дэд дарга асан Пань Яньжаог намаас хөөв
2020-03-04 09:53:00 Эх сурвалж: Синьхуа гет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны зөвшөөрлийн дагуу ӨМӨЗО-ы Сахилга батыг шалгах ба хянан шалгах хорооноос ӨМӨЗО-ы Байгаль орчны танхимын намын багийн гишүүн бөгөөд дэд дарга асан Пань Яньжаог салхига, хуулийг тогтоомжийг ноцтой зөрчсөн асуудлаар эрүү үүсгэн шалгаж байна.

Мөрдөн байцаалтаар Пань Яньжао намын итгэл үнэмшлийг алдан, эрхэм зорилгоо мартаж, охиныхоо хуримыг далимдуулан бусдаас их хэмжээний эд мөнгө авч, албан тушаалаа урвуулан ашиглаж хамаатан садан ойр дотнын хүмүүстээ хууль бус ашиг олгож, бусдаас хууль бус эд хөрөнгө авсан зөрчил нь ХКН-ын Төв хорооны 8 дүрэм тогтоолыг ноцтой зөрчсөн аж. Тэрээр намын дүрмийг ноцтой зөрчиж, албан тушаалаа ашиглан хууль тогтоомжийг зөрчсөн тул хатуушийтгэл хүлээх ёстой байсан ч өөрийн гэмт хэргээ санаачилгатайгаар хүлээн зөвшөөрч, хууль дүрмийг зөрчсөн үйл ажиллагаагаа үнэн бодитой хэлж, хууль бус орлогоо тушааж, мөрдөн шалгах ажиллагааг дэмжиж, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хөнгөн шийтгэл оноох аж.

“ХКН-ын сахилга батын тухай дүрэм” болон “БНХАУ-ын мөрдөн байцаах тухай хууль”-ийн дагуу, ӨМӨЗО-ы Сахилга батыг байцаах ба хянан шалгах хорооны хуралдаанаар хянан хэлэлцэхийн зэрэгцээ ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны зөвшөөрлөөр, Пань Яньжаог намаас хөөж, хоёрдугаар зэрэглэлийн ажилтны хүртээмж олгохоор шийтгэл оноон, хууль бус орлогыг нь хураамжилжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125659832