“COVID-19”-ийн халдварын бүх Хятад дахь энэ сарын 1-ний өдрийн байдал
2020-03-02 15:51:34 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 1-ний өдрийн 0-24 цагийн байдлаар, 31 мужийн \ӨЗО, шууд харьяа хот\ болон Шиньжянгийн үйлдвэрлэл байгуулалтын группын тайлагнаснаар, оношлогдсон өвчний тохиолдол 202, нас барсан тохиолдол 42 \Хүбэйд 42 тохиолдол\, сэжигтэй тохиолдол 141 байна.

Тухайн өдөр шинээр илааршиж эмнэлгээс гарсан тохиолдол 2837, өвчтөнтэй ойрхон байсан 8154 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцлан, өвчний байдал хүнд тохиолдол 255 хасагджээ.

Энэ сарын 1-ний өдрийн 24 цагийн байдлаар, 31 муж \ӨЗО, шууд харьяа хот\ болон Шиньжянгийн үйлдвэрлэл байгуулалтын группын тайланснаар, одоо байгаа оношлогдсон өвчтөний тохиолдол 32652 \үүнд хүнд тохиолдол 7110\, иларшиж эмнэлгээс гарсан тохиолдол 44462, нийт нас барсан тохиолдол 2912, нийт оношлогдсон тохиолдол 80026, одоо байгаа сэжигтэй тохиолдол 715 бий. Өвчтөнтэй ойрхон байсан 663240 хүнийг мөрдөн илрүүлж, одоо мөн 46219 хүн ажиглалтанд байна.

Хонконг, Макао, Тайвань бүс нутгийн мэдүүлсэн нийт оношлогдсон тохиолдол 148, үүнд Хонконгийн онцгой засаг захиргааны бүсэд 98 тохиолдол \эмнэлгээс гарсан нь 36 тохиолдол, нас барсан 2 тохиолдол\, Макаогийн онцгой засаг захиргааны бүсэд 10 тохиолдол \эмнэлгээс гарсан 8 тохиолдол\, Тайваньд 40 тохиолдол \эмнэлгээс гарсан 12 тохиолдол, нас барсан 1 тохиолдол\ тус тус бүртгэгдэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125651493