ГХЯ: Тахал дэлгэрснээс хойш Хятадад айлчилсан анхны төрийн тэргүүн
2020-02-28 14:56:36 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

27-ны үдээс хойш Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалжээ. Тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж буйтай холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаа БНХАУ-д тусгай айлчлал хийж буй нь өвчин тахлын эсрэг Хятад Улсын тэмцлийг шуурхай дэмжиж буйг харуулсан юм. Хятад Улс үүнд маш талархаж байна гэжээ.

27-ны үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирж, БНХАУ-д айлчлал хийж байгаа юм. Мөн тэрбээр өвчин тахал дэлгэрснээс хойш Хятад Улсад айлчилсан анхны гадаадын төрийн тэргүүн болжээ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, энэ нь Монгол Улс Хятад Улстай гүн гүнзгий найрамдалт харилцаатай байдгийг харууллаа гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, хоёр орны удирдагчдын улс төрийн хүчтэй удирдлагаар Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам өндөр төвшинд хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгаа өвчин дэлгэрснээс хойш Монгол Улсын засгийн газар болон нийгмийн олон салбарынхан олон төрлийн арга замаар Хятад Улсад туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирлээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Монголын засгийн газар Монголын олон салбарынханд хандан Хятад Улсад тусламж үзүүлэхийг уриалж, “Мөнхийн хөрш- энхийн тусламж ”сэдэвт Хятад Улсад туслалцаа үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, Монголын нийгэм даяар хандив цуглуулсан юм. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ: Сэтгэлд дулаахан энэ мэдээллийг бид анхааралдаа авлаа, маш их сэтгэл хөдөлгөм үйл ажиллагаа юм. Хятад Монгол бол уул усаараа залгалдсан сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Саахалт айлын санаа нэг, хөлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг яван байж мэднэ гэдэг үг бий. Бид Хятад Монголын ард түмний найрсаг уламжлалыг улам бэхжүүлж, Хятад, Монголын харилцааг цаашид хөгжүүлэхийг эрчимтэй дэмжинэ гэжээ.

Хятад улс өвчин тахлын эсрэг БНСУ, Японтай хэрхэн хамтран ажиллах тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад Жао Лижянь хариулахдаа, Хятад Япон БНСУ бол хаяа нийлсэн найрсаг хөрш, БНСУ, Японы өвчин тахлын эсрэг тэмцэлд Хятад Улс лавтай оролцоно гэжээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125639213