Аялал жуулчлалын компанийн 3.462 тэрбум юаний чанарын баталгаат мөнгийг буцаав
2020-02-28 14:36:42 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Соёл аялал жуулчлалын яамны Зах зээлийг удирдах газрын дарга Лю Кэжы 26-ны өдөр Төрийн зөвлөлийн хамтран урьдчилан сэргийлэх, хязгаарлах механизмын хэвлэл мэдээллийн бага хуралд хэлэхдээ, аялал жуулчлалын аж ахуйн нэгжийн эрхлэлтийн хүндрэлтэй байдлыг бууруулхын тулд Соёл аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын компанид түр хэсэг үйлчилгээний чанарын баталгаат мөнгийг буцаахаар шийдэв. Түр буцаах хүрээнд улсын хэмжээний хуулийн дагуу чанарын баталгаат мөнгө төлөн, аялал жуулчлалын үйлчилгээний эрхлэлтийн гэрчилгээтэй аж ахуйн нэгж хамрагдан, түр буцаах стандарт нь төлсөн мөнгөний 80 хувь болно. Статистикийн тооцооллоор улсын хэмжээнд нийт 39 мянган аялал жуулчлалын компани байж, энэ сарын 25-ны өдөр болтол нийт 35.2 мянган аялал жуулчлалын нэгж чанарын баталгаат мөнгйиг буцаахыг шаардаж, буцаах зохистой нийт мөнгө 8 тэрбум юаний 3.462 тэрбум юанийг буцаагаад байна. Үр дүнгээс харахад энэхүү бодлого нь аж ахуйн нэгжийн мөнгөний хүндрэлийн асуудлыг зохих хэмжээнд шийдвэрлэсэн байна. \Сурвалжлагч Вэнь Жинхуа, Чюй Тин\

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125639107