“Мэнню” бодит арга хэмжээавч фермүүдийн бэрхшээлийг давахыг баталж байна
2020-02-28 14:36:59 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ань Лүмэн, Жү Вэньжэ\ Тахлын нөлөөнөөс болж Цагаан сарын дараа сүү үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн хэвийн ажиллагаа саатаж, фермүүд нь зам харилцаа саад ихтэй, өвс бордоо дутагтал ихтэй, бэлэн мөнгө дутмаг зэрэг асуудалд тулгарч, хэвийн ажиллагаа сорилтод тулгарав.

Иймэрхүү байдалд чиглүүлэн “Мэнню” зэрэг томоохон сүүний компани аливаа хамтран ажиллагч фермүүдийг дэмжих арга хэмжээ авсан байна. Хуурай сүү үйлдвэрлэх, бэлэн бүтээгдэхүүнээ хямдаар борлуулах, сүү үнэгүй хүргэх зэрэг бодит арга хэмжээ авч, стандартын шаардлага хангасан шинэ соргог сүүг бүхнийг худалдан авах суурин дээр “Мэнню” групп нь эн тэргүүнд ажил төрлийн дотроо итгэлтэй байх, “худалдан авалт, ханган нийлүүлэлт, бэлэн мөнгө, тээврийн хүчин чадал, хэвийн ажиллагааг батлах” зэрэг таван баталгаат арга хэмжээг авч, фермүүдийн өвс бордоог хангах, сүүг зөөвөрлөх, бэлэн мөнгөний хүндрэлтэй байдлыг урьдаар шийдвэрлэв.

Нэг. Өвс бордоо ханган нийлүүлэх боомт. 2-р сар болоход өнгөрсөн жилийн нөөцөлж байсан өвс бордоо дуусч, фермүүд өвс бордоо шаардаж эхэлсэн байна. Гэвч тахлын нөлөөнөөс болж, хот, зам хаагдан, өвс бордооны аж ахуйн нэгжийн ажил сэргээлт бага, түүхий эдийн үнэ өсөн, жолооч дутмаг, ханган нийлүүлэлтийн өртөг нэмэгдэн, өвс бордооны үнэ түгээмэл өсөв. Үүнд чиглүүлэн “Мэнню” ханган нийлүүлэх аж ахуйн нэгжтэй холбоо барьж, үнийг тогтуун байлган, хэсэг эд барааг зах зээлийн үнээс 3-5 хувь хямдралтайгаар фермүүдэд нийлүүлэн, мөн дэлхийн стратегийн хамтран ажиллагч аж ахуйн нэгжүүдийг дайчлан өвс бордоо ханган нийлүүлэхийн зэрэгцээ холбогдох байгууллагатай холбоо барьж, зам харилцааны асуудлыг шийдвэрлнсэн байна. Эдгээр арга хэмжээний дүнд “Мэнню” группын хамтран ажиллагч фермүүдийн малчин тариачин фермд тулгам тулгам шаардагдаж байсан 5 том төрлийн 30 гаруй зүйлийн эд барааг 30 гаруй мянган тонн ханган нийлүүлэв. Үүний зэрэгцээ “Мэнню” урт хугацаагаар тогтвортой хамтран ажиллагч фермүүдэд 33.88 сая юаний царгас, эрдэнэ шиш, шар буурцагны шаар, угаалгын шингэн, ариутгагч бодис, малын эм, хөлдөөсөн үрийн шингэн, хэрэглээний материал зэргийг хүргэн фемүүдийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэж өгсөн байна.

Хоёр. Сүүг тээвэрлэх боомт. Үндэсний “нэгийг тасалж гурвыг таслахгүй, гурван болохгүй нэгийг эн тэргүүнд тавих” дүрмийн дагуу тахлын хугацаанд “Мэнню” 300 гаруйн тээврийн машныг зохицуулан, сүү тээвэрлэх хүчин чадал ойролцоогоор 10 мянган тонн нэмэгдэж, өвс бордооны тээвэр нэвтрэхийг баталсан суурин дээр фермүүдийн шинэ соргог сүүг тээвэрлэн гарахыг батлав.

Гурав. Бэлэн мөнгөний гүйлгээ эрхлэлтийн боомт. “Мэнню” группын ерөнхий захирал Лү Миньфан, ЖДҮ-ийн одоох байдалд анаализ хийн хэлсэн нь, “гүйцэд мөнгөний гүйлгээ бол тахлын эсрэг ажиллах урьтал нөхцөл болох юм” гэжээ. Үүнд “Мэнню” -гийн удирдах баг нь хамтран ажиллагч фермүүдэд чиглүүлсэн дэмжлэгийн мөнгөө 2 болон 3-р сард хүү мөнгийг бууруулах, хойшлуулж авах, урьчилан сүүнийн мөнгийг төлөх зэрэг бодит арга хэмжээ авч фермүүдийн дараасыг хөнгөлөв. 2000 оноос эхлэн “Мэнню” групп тариачин, малчдын “үнээ худалдан авах, өөрчлөн шинэчлэх, тоног дөхөөрөмж авах, өвс бордоо нөөцлөх” зэрэг талд мөнгөний дэмжлэг үзүүлж, өөртөө болон банк санхүүгийн байгууллагын хөрөнгийн дэмжлэгийн дор түүхий эдийн өөрчлөлт хөгжилтйиг дэмжин, 2019 оны дэмжлэгийн мөнгө ойролцоогоор 4 тэрбумд хүрсэн байна. “Мэнню” группын Айянню тавцан онлайнд гарсны дараа түүхий эдийн ханган нийлүүлэлтийн гинжийн банк санхүүгийн загварыг бүх талаар байгуулж, фермүүдийг дэмжих, ханган нийлүүлэх аж ахуйн нэгжийн санхүүжилтын шаардлагыг үндэслэн, “Мэнню”-гийн нөөц баялаг, Ляньдүн банк, Жүнлян хөрөнгө, Тэншюний Ляньирүн зэрэг банк санхүүгийн байгууллагатай хамтран, 2020 оны энэхүү онцгой байдалд итгэмжлэх мөнгө нэмэгдүүлэн, урьчилсан байдлаар бүх жилийн итгэмжилсэн мөнгө 10 тэрбум юаньд хүрнэ.

Фермүүд тахлын эсрэг гурван боомтыг давахын зэрэгцээ “Мэнню” тэр даруй “Фермүүд коронавирусийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах удирдамжийн гарын авалга”-ыг боловсруулж, “вирусийг тусгаарлавч үйлчилгээг тусгаарлахгүй; хүнийг тусгаалавч мэргэжлийг тусгаарлахгүй” уриаг дурдан, онлайнаар удирдан, үндэсний үнээн сүү үйлдвэрлэх мэргэжлийн системийн эрдэмтнийг урин лекц хийлгэн, цахим шууд нэвтрүүлэг, Вичат, Диндин зэрэг видеогоор дамжуулан, малчин тариачны асуултад хариулан, Фермүүдийн өөрийн өртгийг бууруулан, үр дүнг сайруулсан байна. Шууд нэвтрүүлэг анх нэвтрэхэд онлайнд суралцсан хүний тоо 2000-д хүсэн байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125639079